Ерөнхий сайдын хариуцлага тооцох эрх мэдэлтэн нь Төв аймгийн Засаг дарга ТЭРБУМТАН Л.ТӨМӨРЧӨДӨР үү...

Өчигдөр Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмаа "Аймгийн ИТХ Кокс химийн үйлдвэр барих газрын асуудлыг хэлэлцэж байхад, Төв аймгийн засаг дарга хэдийн нийгмийн хариуцлагын хүрээнд гэх нэрийн дор 4,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн төсөв авсан байна. Төв аймгийн Засаг дарга болон хэсэг бүлэг хүмүүс Бөөрөлжүүтийн цахилгаан станцтай холбоотой компанид 12,000 га газар гаргаж өгөх гэж улайрч буй нь авлига ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй" хэмээн мэдээлэл өгсөн.
Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанаар "Иргэдэд хүнд суртал үүсгэсэн, хуулиас давсан зүйл нэхсэн нэр бүхий албан тушаалтнуудыг ЗГ-ын хуралдаанаар чөлөөлнө" хэмээн мэдэгдээд байгаа.
Энэ мэдэгдэл нь Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөррүү чиглэсэн байх магадлалтай юм.
Л.Төмөрчөдөр нь 2024 онд Төв аймгийн Засаг даргаар томилогдсон. 3.2 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХ хөрөнгөтэй, 233 сая төгрөгийн малтай. Өмнө нь Сэргэлэн сумын Засаг даргаар ажиллаж байхдаа аймгийнхаа Засаг даргын захирамжийг үл тоож -20 хэмд хүүхдээр хурдан морь унуулсан асуудалд нэр холбогдож байжээ.
Үүнээс гадна түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс нэгэн сонирхолтой баримт дэлгэгддэг.
Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийн гэр бүлийнх нь орлого жилийн дотор 920 сая төгрөгөөс 7,5 ТЭРБУМ төгрөг болж огцом өссөн явдал нь олны анхаарлыг ихээхэн татаж байв. Энэ талаар тэр ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөөгүй юм.
Тэгвэл Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
- Өөрийн орлого: ₮78 сая
- Гэр бүлийн орлого: ₮7,5 тэрбум
- Орон сууц барилга байгууламж: ₮3,2 тэрбум /Амины орон сууц-1, Үйлчилгээний зориулалттай барилга-5, Үйлдвэрлэлийн зориулалттай барилга-1, Нийтийн орон сууц-1, /
- Тээврийн хэрэгсэл: ₮278 саяын үнэлгээтэй /Суудлын жижиг машин Toyota Prius - 1, Жийп болон туулах чадвар өндөр Toyota Land Criuser 300 - 1, Жижиг оврын ачааны машин Kia Бонго - 1маркийн тээврийн хэрэгсэлтэй./
- Тоног төхөөрөмж-₮180 сая
- Мал аж ахуй: ₮233 сая
- Газар: ₮198 сая / Өмчлөх-154м2-1, Өмчлөх-693га-1, Эзэмших-10га-1, Эзэмших-271м2-1 /
- Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮4 сая
- Хадгаламж: ₮64 сая
- Авлага: ₮
- Зээл: ₮331 сая
- Хандив – 1 гэж мэдүүлжээ.
