БАЙНГЫН ХОРОО: Өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар Ц.Идэрбат сайдын мэдээллийг сонсоно

2026 оны 10 сарын 13

Arslan.mn

Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдана. Үүнд:

Хууль зүйн байнгын хороо

-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2026.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

-Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайлан

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Дэд хорооны даргыг сонгох тухай/

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

-Өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт сэдэвт ерөнхий хяналтын сонсголын тайлан

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671041
0 эможи

keyboard_arrow_up