Монгол Улс КАРЕК-ийн хүрээнд эрчим хүч, уул уурхай, чухал ашигт малтмал, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна
2026 оны 9 сарын 30

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр бизнес форумыг нээж хэлсэн үгэндээ, « КАРЕК-ийн хөтөлбөр байгуулагдсаны 25 жилийн ой тохиож буй энэ түүхэн үед Монгол Улс тус хөтөлбөрийг даргалж байгаа нь нэр төрийн хэрэг » гэдгийг онцоллоо.

Мөн тэрбээр, « Монгол Улс КАРЕК-ийн хүрээнд тээвэр, худалдаа, логистик, эрчим хүч, уул уурхай, чухал ашигт малтмал, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байна. Байгалийн баялгийг түүхий хэлбэрээр экспортлохоос гадна нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрлэл болон бүс нутгийн нийлүүлэлтийн сүлжээнд оролцох боломжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Мөн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, бизнес эрхлэхэд ээлтэй орчин бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, худалдаа, тээврийн холболтыг нэмэгдүүлэх нь Монгол Улсын тэргүүлэх чиглэл » гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670902
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
