Н.Учрал: 10 цаг тутамд нэг хүүхэд зам тээврийн ослоос болж хохирч байна

2026 оны 8 сарын 12

Arslan.mn

Засгийн газар хуралдаж байна. Хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын орон тооны бус Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг сэргээж, дэд даргаар нь "МООД" Болдоо нэрээр олонд танигдсан Б.Болдыг томилсон юм. Ерөнхий сайд Н.Учрал энэ үеэр зам тээврийн ослын нөхцөл байдалтай холбоотойгоор "Өнгөрсөн таван жил зам тээврийн ослоор 312 хүүхэд амь насаа алдаж, 3861 хүүхэд гэмтжээ. Бараг 10 цаг тутамд нэг хүүхэд зам тээврийн ослоос болж хохирч байна.

Эрх бүхий байгууллагууд нь жил бүр нөлөөллийн аян хийж төсөв зарцуулдаг ч үр дүн гарахгүй байна. Тийм учраас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын орон тооны бус Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг сэргээж байна. Үндэсний зөвлөл хоёр дэд даргатай үйл ажиллагаа явуулна. Нэг нь хуулиар Зам тээврийн сайд ажиллана. Нөгөө дэд даргаар Б.Болд буюу та бидний мэддэгээр “Моод Болдоо”-г томиллоо.

Үндэсний зөвлөл иргэд, жолооч, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлж, зөв соёл хэвшүүлэхэд анхаарна. Богино хугацаанд үр дүнтэй ажиллана" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670171
0 эможи

Зочин
2026-08-13 13:29
Зам тээрийн ослоос гадна бас Явган хүний зам дээр скуутер энэ тэр гэсэн 2 дугуйтаас болж осол гэмтэл маш их гарч байгааг Ерөнхий сайд мэдэж байгаан болов уу ? Алхдаг хүмүүс нь явган хүний замаар явахад айдастай түгшүүртэй тун хэцүү болсныг мэдэж байгаа юу ?
Зочин
2026-08-13 11:39
Татвар төлөгчдийн 500 тэрбум яасан, хулгайч алуурчид чинь төрийн эрхийг авахаар айх айдасгүй ороод ирлээ, эзэнгүй айл болж дэ Монгол эх орон минь
keyboard_arrow_up