Н.Энхбаяр: Гурван жилд нэг удаа болдог дэлхийн монголч эрдэмтдийн чуулган маргааш Улаанбаатар хотод эхэлнэ

2026 оны 8 сарын 12

Arslan.mn

Дэлхийн монголч эрдэмтдийн чуулган, Монголын уламжлалт тэмцээн энэ сарын 13-наас 14-нд болох талаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн О.Амгаланбаатар, Шинжлэх Ухааны Академи (ШУА)-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл нар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Энэ жил олон чухал ой тохиож байгааг Н.Энхбаяр хурлын эхэнд онцолсон. Тэрбээр "Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой тохиож байна. Үүнтэй зэрэгцээд олон том ой тохиож байна. Тухайлбал Өгэдэй хааны мэндэлсний 840, түүний үүсгэн байгуулсан Түмэн-Амгалантын ордон байгуулагдсаны 790 ой болж байгаа юм.

Бид энэ ойгоо хүндэтгээд олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаагийн нэг нь Дэлхийн монголч эрдэмтдийн 13 дугаар хурал юм. Гурван жилд нэг удаа болдог онцлогтой уг хурлыг энэ жил Улаанбаатар хотод зохион байгуулна. 

Мөн 2022 онд эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах шийдвэр гаргасан. Миний бие энэ хотыг босгоход гар бие оролцож, хотын зөвлөлийн даргаар сонгогдсон. Тиймээс монголч эрдэмтдийн хурлын дараа тэднийг Хархорум хотод авчирч, аялуулахаар төлөвлөж байгаа.

Түүнчлэн эрдэмтэн судлаачдын дунд монгол цэргүүдийн ур чадварыг хэн эзэмшүүлсэн бэ гэдэг асуулт үргэлж байдаг. Тиймээс энэ өдрүүдэд Монгол цэргүүдийн ур чадварыг харуулах зорилгоор уламжлалт тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн" гэв.

 

"Эрдэмтэн судлаачид хамтарсан Хархорум хотын тунхаглал гаргана"

ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл "Дэлхийн монголч эрдэмтдийн хуралд оролцсон төлөөлөгчдийн зарим нь эртний нийслэл Хархорум хоттой танилцах бүрэлдэхүүнд орсон. Ялангуяа Их Монгол Улсын талаар тэр дундаа Хархорум хотын талаар судалдаг эрдэмтэн, судлаачдад ийм боломж олгож байгаа юм.

Энэ үеэр эрдэмтэн судлаачид хамтарсан тунхаглал гаргана. Бид үүнийгээ Хархорум хотын тунхаглал гэж нэрлэх юм. Энэ бол эртний нийслэл Хархорум хотыг сэргээн босгох ажлыг дэмжсэн олон улсын эрдэмтдийн санаа бодлын нэгдэл гэж ойлгож болно.

Хархорум хотын эрдэм шинжилгээний хурал ганц удаа болоод зогсохгүй цаашид ч үргэлжлүүлэхээр төлөвлөж буй" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670170
0 эможи

Зочин
2026-08-12 14:17
Энэ баагий нэг юмны дарга хийхгүй л бол болохгүй, үхчих гээд байгаа юм байх даа. Үеэ өнгөрөөсөн, одоо хэрэггүй л баймаар юм.
keyboard_arrow_up