З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг ₮40 саяаар ТОРГОХ ЯЛ болгов
2026 оны 7 сарын 01

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, ЕТГ-ын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өчигдөр /2026.06.30/ болж, шийдвэрээ гаргалаа.
Тодруулбал, З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон хоёр жилийн хорих ялыг 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчилж шийдвэрлсэн байна.
Шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн ч шүүгдэгчдийн эрүүл мэндийн байдлаас улбаалж, хорих ялыг торгох ял болгож өөрчилж шийдвэрлэжээ.
Эргэн сануулахад, З.Энхболд, Б.Энх-Амгалан нар авлига, албан тушаалын хэргээр анхан шатны шүүхээс 2 жил хорих, 5 жил нийтийн албанд ажиллахыг хориглох ял сонсоод байсан билээ.
щ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669672
0 эможи
U
2026-07-01 21:40
Amar yumdoo mongold huuli bhgui
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс






