Сангийн сайд З.Мэндсайхан өөрийн хүн болох Д.Ганбатыг Хотын гаалийн даргаар томилуулжээ

2026 оны 6 сарын 12

Arslan.mn

УИХ-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан Гаалийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнарантай тохиролцож, өөрийн ойрын хүмүүсээ Замын-Үүд дэх гаалийн газар, Хотын гаалийн даргаар тус тус томилжээ.

Өнгөрсөн долоо хоногт З.Мэндсайхан сайдын хүсэлтээр Улаанбаатар хотын гаалийн газрын цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төвд ажилладаг гаалийн улсын байцаагч Д.Ганбатыг Хотын гаалийн газраар томилох шийдвэр гарчээ.

З.Мэндсайхан нь өмнө нь сайдын суудлаа аваад удаагүй байхдаа авлигын хэргээр ажлаасаа халагдаж байсан алдарт уяач С.Дамбажавыг Замын-Үүд дэх гаалийн газрын даргаар томилуулж байв.

Гаалийн байгууллага нь Сангийн сайд асан Б.Жавхлангийн фракциар дүүрсэн байсан бол одоо З.Мэндсайхан сайдын хүмүүсээр сэлгээ хийж эхэлж буй нь энэ.

Гаалийн байгууллага даяараа хэн нь хэн бэ гэдгийг, ямар шат замаар явж буй, хууль журмаараа албан тушаал ахисан эсэхийг бүгд мэддэг. Тиймээс Улаанбаатар хотын Гаалийн даргаар томилогдсон Д.Ганбатыг албан тушаалын шалгуур хангаагүй мөртлөө томилогдсон гэх.

Үе үеийн сангийн сайдууд Гаалийн байгууллагыг өөрийн нөлөөллийн дохиур болгон ашиглах сонирхолтой байсаар ирсэн. Энэ ч утгаараа Сангийн сайд нь Гаалийн ерөнхий газрын даргадаа шахалт үзүүлэх, дотоод хүний нөөцийн бодлого, шийдвэрт нь нөлөөлдөг болжээ. Төрийн тусгай албыг үнэгүйдүүлэх, ашиг сонирхлоороо далдаас удирдах улс төрчдийн томилгоо цаашид үргэлжилсээр байх уу! 

Хотын гаалийн даргаар томилогдсон Д.Ганбатын  2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮66 сая
Гэр бүлийн орлого: ₮8,1 сая
Орон сууц барилга байгууламж: ₮478 сая /Нийтийн орон сууц-2/
Тээврийн хэрэгсэл: ₮115, сая /Lexus, RX 350 /
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮2 сая /Эзэмших-505м2-1, Эзэмших-509м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮13 сая 
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮14 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
669387
1 эможи

....
2026-06-12 18:20
Tomilson darga naraas ne arai deer bolowsroltoi, chadwartai ne Ganbat doo, busad tomilgoo bl arai l bga shuu, gaalihan bugd teneg bish bh, bugd l harj bga shdee, gaalich uls turiin togloom bolj duusch bn. Otgonjargal dargiin uieyd araich iim bgaagui yum. Odoo ilt ulaan tsagaandaa garsan bdlaar tomilgoonuud hiigdej bna daa. Olon hawar negen dee gj...,
keyboard_arrow_up