Бодоод, бодоод бодын шийр дөрөв гэдэг шиг багш, эмч нарынхаа цалинг нэмэх үү. НӨАТ-ын буцаан олголтоо нэмэх үү
2026 оны 5 сарын 19

Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/ хэлэлцэж байна.
Энэ үеэр ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр "Бодоод, бодоод бодын шийр дөрөв гэдэг шиг энэ хоёрын алийг нь шийдэх вэ. Багш, эмч нарынхаа цалинг нэмэх үү, иргэдийн халаасруу орох мөнгийг нь нэмэх үү. НӨАТ-ын буцаан олголтоо нэмэх үү. Энэ бол УИХ-ын л сонголт л доо. Инфляцитай холбоотойгоор тэтгэврээ нэмэх хэрэгтэй болно. Тэгээд хөрөнгө оруулалт л зогсох эрсдэл гараад байна." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668966
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
