“Давхар дээлтэй“ Багануур ХК-ийн захирал Т.Отгонболд төсвийн ₮1.6 ТЭРБУМААР мод усалгааны нэг машин авна

Багануур ХК "ТЭРБУМ МОД төсөл"-ийн хүрээнд төсвийн 1.6 тэрбум төгрөгөөр мод усалгааны машин худалдаж авах тендер зарлажээ.
Уг бага оворын ачааны машиныг нийлүүлэхэд 1,609,350,700 буюу 1.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд санхүүжилтийг өөрийн хөрөнгийн төсвөөс гаргах юм байна.
Тендерийн баримт бичгийг 2026 ооны дөрөвдүгээр сарын 24-ны өдрийн 09:00 цагаас өмнө ирүүлэх ба тендерийн саналуудыг 2026 оны дөрөвдүгээр сарын 24-ны өдрийн 09:30 цагт нээх аж.
“Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр НИТХ-ын төлөөлөгч Т.Отгонболд 2025 оны 07 сараас эхлэн томилогдон ажиллаж буй. Түүний хувьд ийнхүү "ДАВХАР ДЭЭЛТЭЙ" төлөөлөгч юм.
Тэгвэл “Давхар дээлтэй“ Багануур ХК-ийн захирал, НИТХ-ын төлөөлөгч Т.Отгонболдын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮76 сая
Гэр бүлийн орлого: ₮60 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮90 сая / Орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮100 сая /,Toyota, Prado 150 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮25 сая Үхэр-20/
Газар: ₮35 сая /Эзэмших-600га-1, Эзэмших-650га-1, Эзэмших-700га-1, Өмчлөх-604.65м2 --/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮4 сая
Хадгаламж: ₮188 сая
Авлага: ₮70 сая
Зээл: ₮28 сая гэж мэдүүлжээ.


