Р.Эмүжин : Өөртөө ч итгэдэггүй гишүүдэд өдгөө бид хэрхэн ИТГЭХ ВЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн билээ. Тэгвэл энэ талаар Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа
"Энэ гишүүд чинь одоо ямар их айдсаар өөрсдийгөө хүлж явдаг улс вэ. Ёс зүйн зөрчил гаргалгүй ажиллана гэсэн итгэлийг ч өөртөө суулгаж чадаагүй байна шүү дээ. Тэмүүжин гишүүн бол сайхан бөөрөнхийлж байна. Хувь хүнийхээ хувьд дэмжиж байгаа ч АН-ын гишүүн, цөөнхийн хувьд дэмжихгүй гээд л яриад байх юм. Ардчиллын ард нуугдаж байгаад, ёс зүйгээ мартаж болно оо гэж ойлгох уу? Эсвэл өөрөө сайд, гишүүн байхдаа С гэдэг эмэгтэйн гомдлоор хэцүү нэртэй хэрэгт холбогдоод өчнөөн удсан, ар, араасаа баримтууд ч гарч ирсэн гэлцдэг, түүнээсээ болоод зүрх нь үхчихсэн хүн бололтой юм. Баасанжаргал бол бүүр хүйсийн асуудалтай хольж хутгаад, хуульч хүн гэхэд хуйвалдааны хэв шинж рүү гулсаад явчихлаа. Тэгж байтал хамгийн залуу гишүүн Лодойсамбуу нүгэл буян яриад, арай л маань мэгзэм уншсангүй. Багш, сурагч хоёр ч балбалцаад амжлаа. Ерөнхийлөгчийн санаачилсан ёс зүйн доголдол гаргасан гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийг хэлэлцэх үеэр нэг зүйлийг анзаарлаа. Ёс зүйн алдаа гаргахгүй ээ гэдэгтээ хэн нь ч итгэлгүй байна. Хэрэв ингэвэл, хэрэв тэгвэл биднийг цөмөөд буулгаад хаячихна шдээ гээд л чичрээд байх юм. Ажилдаа тогтмол ирж, хариуцлагатай ажиллана гэдэгтээ энэ гишүүд өөрсдөө ч итгэхгүй байхад эгэл иргэд яаж итгэх юм бэээ? Бас УИХ-ын гишүүн биш болчих вий гэдгээс маш их айж чичирч явдаг ажээ. Үгүй энэ чинь гишүүн мөн байсан ч, биш байсан ч үзэл баримтлал, чиг баримжаа, зарчимтай хүн гэдэг чинь нийгэм рүүгээ шингэн орж, тэндээсээ улс орноо засах гэж чадах бүх аргаараа илүү идэвхтэй амьдарч болно шүү дээ. Заавал гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал, эдэлдэг ямбанд хүрч байж төр улсынхаа төлөө дуугарах ёстой юм уу? Гишүүний сандлаас санаандгүй ойчоод, гэр гийгүүлэгч болчихно гэж үхтлээ айж үсээ зулгааж байгаа хүмүүсийг л харав. Тэгж яривал цалин, зээл, татвар...энэ бүх эргэлт эгэл гэр тэргүүлэгч, гийгүүлэгч нарын нуруун дээр л улс оронтойгоо хамт тогтож байгаа шүү. Эрх мэдлээ л алдчихвал юу ч үгүй үлдэх амьдрал гэдэг чинь жинхэнэ хоосрол ажээ" хэмээн нийтлэгджээ.

