Н.Алтанхуяг нарт холбогдох “Хөгжлийн банкны“ хэргийн цагаатгасан шийдвэрийг ХҮЧИНГҮЙ болголоо

2026 оны 3 сарын 10

Arslan.mn

Хөгжлийн банкны гэх тодотголтой нэр бүхий 42 хүн, гурван хуулийн этгээдэд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж өнгөрлөө. Шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

Тодруулбал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт холбогдох хэргийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг өнөөдөр хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүх бүрэлдэхүүн "Хөгжлийн банкны" гэх тодотголтой эрүүгийн хэргийн хүрээнд Н.Алтанхуяг нарын 11 хүнийг цагаатгасан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолыг ийнхүү няцаасан байна.

Шүүхийн шийдвэр хүчингүй болсноор Н.Алтанхуягт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667880
0 эможи

Зочин
2026-03-10 17:15
Улс тер!!!
keyboard_arrow_up