Б.Нямтайширын гэр бүл Хонконгт 31.5 сая ам.доллараар ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН ХАУС худалдан авчээ

2026 оны 2 сарын 21

Arslan.mn

Хонконгийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд олон улсын анхаарлыг татсан томоохон худалдан авалт хийгдсэн тухай мэдээлэл 2026 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр цацагджээ.

Уг худалдан авалтыг "МАК" группийн Ерөнхийлөгч Н.Цэлмүүн гүйцэтгэсэн болох нь батлагдсан бөгөөд Монголын хамгийн том уул уурхайн бизнес эрхлэгч гэр бүл Хонконгийн Өмнөд дүүргийн тансаг бүсэд байрлах "One Stanley" цогцолборын салангид байшинг 247 сая хонконг доллар (31.5 сая ам.доллар)-аар худалдан авсан байна.

"One Stanley" цогцолбор нь Хонконгийн хамгийн тансаг бүсийн нэг болох Stanley-т байрладаг, далайн харагдацтай, нууцлал өндөр, VIP худалдан авагчдад чиглэсэн элит хотхон гэнэ.

Харин худалдан авагч тал болох Н.Цэлмүүн "South China Morning Post" сонинд өгсөн албан ёсны тайлбартаа уг үл хөдлөх хөрөнгийг бизнесийн зорилгоор бус, гэр бүлийн хэрэгцээнд зориулан авсан гэдгээ тодотгожээ. 

Б.Нямтайширын гэр бүл нь уул уурхай, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт  "МАК" группийг 1993 онд үүсгэн байгуулсан бөгөөд тэд нүүрс, алт, зэс зэрэг ашигт малтмалын экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Arslan.mn

 

Эх сурвалж: south china morning post
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
667643
1 эможи

Zuv , zuv , aliin bolgon aij aimdrah yum be !
2026-02-22 23:50
Sain baina ! Mundag baina shuu zuv ! Huviin Ajil Turultei Business , hiideg l bol iimel baih estoi shuu !
Zochin
2026-02-21 20:29
Uuriin xudulmuruur awch bgaa bol shuude bayrxuregeyee
keyboard_arrow_up