Хууль бусаар хөрөнгөжсөн гэж “баривчлагдсан“ яруу найрагч Б.Ичинхорлоогийн нөхөр П.Товуудорж ₮194 саяын ОРЛОГОТОЙ, ₮496​​​​​​​ саяын ХАДГАЛАМЖТАЙ

2026 оны 1 сарын 23

Arslan.mn

АТГ-аас 10 аймагт дулааны станц барих төсөлтэй холбогдуулан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр Н.Тавинбэх болон түүний зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудорж нар 30 хоногийн хугацаатай цагдан хоригдож буй.

АТГ тэднийг эрчим хүчний хөнгөлөлттэй зээлийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар хувьдаа завшиж, хөрөнгөжсөн байж болзошгүй гэж ийнхүү баривчилсан. ЭХЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд бусдад давуу байдал бий болгосон гэх байдал мөрдөн шалгалтаар тогтоогдсон.

Хэргийг эргэн сануулбал, нийт 148.7 сая ам.долларын зээлийн санхүүжилттэй уг төслийн зөвлөх үйлчилгээнд 9 сая ам.долларын гэрээ байгуулсан байхад "ДЦС-IV" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэх нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэрээний хугацааг сунгасан, зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр 2.6 сая ам.доллараар нэмэгдүүлж, улсад онц их хэмжээний хохирол учруулжээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, Монгол Улсын нэр бүхий ААН нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар байхад нь түүний зөвлөхөөр ажилласан, иргэн П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болох нь тогтоогдсон. 

Б.Насантогтох нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий хүн гэх мэдээлэл байна. Харин П.Товуудорж нь яруу найрагч Б.Ичинхорлоогийн нөхөр бөгөөд эрчим хүчний салбарт олон жил ажиллаж буй хүн боловч ийнхүү албан тушаалынхаа эрх мэдлийг хэтрүүлжээ.

Б.Ичинхорлоогийн хувьд ч Үндэсний төв номын сангийн захирлаар цөөнгүй жил ажиллаж байгаа. Төрийн албан хаагч хүн үндсэн ажлаас өөр ажил гүйцэтгэх ёсгүй. Гэтэл тэрээр Монголын Зохиолчдын эвлэлийн даргыг мөн хавсран хийж хууль зөрчсөөр байгаа бөгөөд өнөөдөр болсон Зохиолчдын эвлэлийн хурлаар зохиолч, уран бүтээлчдийн шахалтаар саяхан гэхэд албан тушаалаа өгсөн сурагтай.

Тэгвэл хууль бусаар хөрөнгөжсөн гэж “баривчлагдсан“ яруу найрагч Б.Ичинхорлоогийн нөхөр П.Товуудоржын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна. 

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮194 сая
Гэр бүлийн орлого:  ₮78 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮424 сая /Орон сууц-1, Үйлчилгээний зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮45 сая / Суудлын жижиг машин,Lexus, ES 300/
Мал аж ахуй: ₮150 сая /Хурдан удмын адуу-15/
Газар: ₮0 сая 
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮496 сая
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮3 сая гэж мэдүүлжээ.

Төгсгөлд нь онцлоход нэр дурдагдсан төрийн албан хаагчид буруутай, эсэхийг гагцхүү шүүх тогтооно.    

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667290
1 эможи

Зочин
2026-01-25 10:28
энэ авгай Ичинхорлоо авгай мөн үү ямөр тэнэг орк вэ
Зочин
2026-01-25 10:27
тэнэг өлөн оркууд гэнэт баяжихаар аиинд чинь цөвтэй хуогай хийсэн мөнгө нь амийг чинь авна
ард
2026-01-25 09:55
Ичинхорлоо авгай та ичихгүй байна уу СГЗ гэдэг цолоо хураалга
Dd
2026-01-24 19:03
Tavinbekh, Tovuudorj nar bol yalaltiin ch ugui salbariin ha tomookhon mergejiltnuud gedeg ni todorhoi yum bish uu Idsen uusniig ni togtoodog gazar ni togtoono biz
Зочин
2026-01-24 14:54
Нүүрсчдийн хажууд жол л юм байна ш дээ?
Зочин
2026-01-23 10:49
ийм хүмүүсийгбушуухан шатаачих хэрэгтэй юу гэхэв монгол хорлосон ийм хүн хогнуудыг шоронд хийсэн ч мөн л хүрч ядаж байгаа төсвийн мөнгөөр тэжээнэ тэмээн дээр ямааны гарз
Зочин
2026-01-23 09:57
Энэ үе үеийн сайд нар буруу хүмүүсийг тавьж салбарын нэр хүнд унагсан шүү дээ яг мэдлэг чадвартай хариуцлагатай хүмүүсийг тэтгэвэрийн намын хүн биш гэж ад үзээд ямарч чадвар юмаа мэдэхгүй бараг цүнх баригч нарыг тавьсаны гор ингэж гарч бна даа
keyboard_arrow_up