Шинзо Абэг хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноов

2026 оны 1 сарын 22

Arslan.mn

Японы ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн амь насыг хөнөөсөн хэрэгтний шүүх хурал гурван жил гаруй үргэлжилсний эцэст өчигдөр /2026.01.21/ шүүх эцсийн шийдвэрийг гаргажээ. 

Хэрэг үйлдсэн Тэцүя Ямагами нь 2022 онд олон нийтийн арга хэмжээний үеэр Абэг буудан хороосон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Японд галт зэвсгийн гэмт хэрэг маш ховор тул энэ аллага улс даяар болон олон улсад ихээхэн цочрол төрүүлсэн. Японд бүх насаар нь хорих ял нь онолын хувьд тэнсэн суллагдах боломжтой. Гэсэн хэдий ч маш ховор тохиолдолд тэнсэнгээр суллагдах бөгөөд Ямагамид хамаарахгүй.

Тэдний хэлснээр, Ямагами Нэгдлийн сүм хэмээх шашны байгууллагад олны анхаарлын хандуулах, шүүмжлэлийг өдөөх зорилгоор Абэг хөнөөсөн аж. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
667277
1 эможи

keyboard_arrow_up