УИХ-ын ТГ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдох Л.Өлзийсайхан ₮469 саяын 2 ОРОН СУУЦ, ₮86 саяын үнэлгээтэй 4 ГАЗАРТАЙ

Л.Өлзийсайханы Цэцийн гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлийг нь ХЗБХ хэлэлцэж олонх нь дэмжжээ. Түүнийг чөлөөлөх эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.
Яг одоо ҮХЦ-ийн гишүүн Л.Өлзийсайхан ажлаа өгч, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин томилогдох гэж байна
Тэгвэл УИХ-ын ТГ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдох Л.Өлзийсайханы 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг танилцуулж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮79 сая
Гэр бүлийн орлого: ₮221 мянга
Орон сууц барилга байгууламж: ₮469 сая /орон сууц-2 /
Тээврийн хэрэгсэл:₮0 сая
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮86 сая /Эзэмших-699м2-1, Эзэмших-701м2-1, Эзэмших-7800м2-1, Өмчлөх-101м2-1 нийт 4 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮10 сая
Хадгаламж: ₮26 сая
Авлага: ₮128 сая
Зээл: ₮10 сая гэж мэдүүлжээ.
