Чуулган ээлжит бусаар хуралдаж, Ж.Энхбаяр, М.Бадамсүрэн нар тангараг өргөнө

2025 оны 11 сарын 25

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2025.11.25/ 15.00 цагаас ээлжит бусаар хуралдаж, шинээр томилж буй сайд нарын танилцуулгыг хийх гэнэ. Үргэлжлүүлэн Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн нар тангараг өргөхөөр болжээ. 

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2025.11.24/ цахимаар хуралдаж, УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярыг Эдийн засаг, хөгжлийн сайдаар, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад нэрийг нь дэвшүүлж дэмжсэн талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлсэн. Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал нь МАН-ын дарга, УИХ-ын дарга болсон тул Засгийн газрын гишүүнээс нь чөлөөлөх шаардлага үүсээд байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
666463
1 эможи

keyboard_arrow_up