Хуульч О.Батхүү: “Татварыг бууруулья“ гэж санал өгсөн 100,000 хүн бол Г.Лувсанжамц гишүүний нүдээр БОЛОВСРОЛГҮЙ, УЛНЫХАН юм байна

2025 оны 11 сарын 17

Arslan.mn

Хуульч О.Батхүү "УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц хэвлэлд маш хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Татварын асуудлыг зөвхөн боловсрол мэдлэгтэй хүмүүс ярих ёстой гэнэ. Тэгэхээр татвар бууруулъя гээд санал өгч, гарын үсэг зурсан 100 мянган иргэн тэр хүний нүдээр бол боловсрол мэдлэггүй, улны "орк"-ууд юм байна.

Бид нар цалингаас 45 хувийн татвар төлдөг, дээрээс нь байр авахад зарахад  2 хувийн ТАТВАР АВЧ байгаа. Үүнийг хүчингүй болгоё гэхээр ГИШҮҮД ҮЛ ТООГООД байна.

Г.Лувсанжамц гэдэг залуу Японд сургууль төгсөөд, ажиллаж байсан гэсэн. ИРГЭДИЙН АМЬДРАЛЫГ МЭДЭХГҮЙ байна.МАН-ы дарга нарын  суганд явж байгаад л гишүүн болсон хүн шүү дээ. Энэ хүн яахаараа Монгол Улсын 100 мянган иргэнийг мэдлэггүй гэж доромжилж байдаг юм.

Өнөөдөр би УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүлж байна. Олон нийтийн өргөдлөө хэлэлцээч. Хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгөөч гэж..." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666362
1 эможи

Tuvshin
2025-11-17 16:12
Та нар ч нэг нэгээрээ гарч ирж ард түмнийг доромжилж ханахгүй юмаа!!! Зүгээр л байгаарааа бацаанаа
keyboard_arrow_up