Г.ДАМДИННЯМ: Шатахууны татан авалт хэвийн байгаа. Харин иргэд шатахуун нөөцөлснөөс болж ХОМСДОЛ бий болоод байна

2025 оны 10 сарын 21

Arslan.mn

Өвлийн хүйтэн дөхсөн эдгээр өдрүүдэд иргэд шатахуунаа олж авч чадахгүй, шатахуун түгээх станц дээр оочирлосон ч бензингүй буцаж байгаа талаар цахим орчинд дүүрэн байна. Тэгвэл энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл гаргажээ. 

Тэрээр "Манай улс түлш шатахууны хувьд 100% хөрш орнуудаас импортолдог. Хөрш орнуудын дотоод нөхцөл байдлаас шалтгаалан манай дотоод хангалтад өөрчлөлт ордог. АИ-92 автобензиний 10-р сарын ОХУ-с авах импортын захиалга өмнөх жилүүдийнхээс багагүй хэмжээнд хийгдсэн, БНХАУ-с өмнөхөөс илүү хэмжээтэй захиалж татан авалт хийж байгаа ч хүндрэлтэй байдал бүр мөсөн арилахгүй байна. 

Ялангуяа Улаанбаатар хотод хэрэглээ эрс нэмэгдэж хэрэглэгчид нөөцлөх байдал бий болоод байгаа нь хүндрэл үүсэх нэг гол шалтгаан болоод байгааг ойлгож хүлээн авахыг хүсье.

Өмнөх жилүүдэд байсан хэмжээнээс илүү ихээр худалдан авах, нөөцлөх хандлагатай байгаа нь улсын нөөцийн сав багатай манай хэрэглээнд дарамт үүсгээд байна. Иймд зарим үед нийтэд хүртээмжтэй байх үүднээс хязгаарлалттай олгохоос өөр аргагүй байдалд оруулж байгааг ойлгож хүлээн авна гэж найдаж байна. Шатахуун импортлогч ААН-тэйгээ хамтран хүндрэлийг даван гарахын тулд байнга ажиллаж байгаа болно.Цаашид олон жилийн турш яригдаж бодитой үйлдэл хийгдээгүй явж ирсэн түлш, шатахууны агуулахаа яаралтай барьж байгуулах хэрэгтэй байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
666007
1 эможи

ррр
2025-10-22 00:16
Овоо залуу гэж бодлоо. Соц гөлөг байж. Бодит байдлаа ярих нь лээр
ард
2025-10-21 15:29
Чи тэнэг юмуу гараад гадуур яваад үзээч хэн нөөцлөөд байгаам, зайлаад хийж чаддаг хүнд нь ажлаа өгөөч
keyboard_arrow_up