Х.Ганхуяг: Боловсрол, Эрүүл мэндийн яамныхан ажил хаяж, жагсаж буй салбарынхантайгаа уулзаж тохиролцох хэрэгтэй

2025 оны 10 сарын 20

Arslan.mn

МАН-ын бүлэг хуралдаж, төсөвтэй холбоотой асуудлаар Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг мэдээлэл өглөө. 

Тэрээр хэлэхдээ, Цалин, тэтгэвэр нэмэхэд хамгийн багадаа  810 тэрбум төгрөг шаардлагатай байна. Эдийн засгийн өсөлт саарах учир энэ мөнгийг хөрөнгө оруулалтаас хасах боломжгүй. Тиймээс төсвийн урсгал зардлаа шилжүүлнэ. Ерөнхийлөгчөөс эхлээд төсвийн ерөнхийлөн захирагч хүртэл урсгал зардлын 10 хувийг танаж цалин, тэтгэврийг нэмнэ.

Боловсрол, Эрүүл мэндийн яамныхан ажил хаяж, жагсаж буй салбарынхантайгаа уулзаж тохиролцох хэрэгтэй. Бид цалин, тэтгэврийг инфляцын түвшинд нийцүүлж нэмэхийн төлөө ажиллана. Энэ долоо хоногт төсвийн байнгын хороог хуралдуулахыг даргын дэргэдэх зөвлөлд санал гаргаж дэмжигдсэн. Хэдийд хуралдах нь хараахан тодорхойгүй байна гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665990
0 эможи

keyboard_arrow_up