Х.НЯМБААТАР: Н.Энхбаяраас болж үе үеийн ХОТЫН ДАРГА НАР ШОРОНД орсон. Надад алдах юм байхгүй учраас би айхгүй

2025 оны 10 сарын 20

Arslan.mn

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр шуурхай зөвлөгөөний хурлынхаа үеэр Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт хандаж, үг хэлжээ.  

Тэрбээр Нийслэл алдагдсан өмчүүдээ эргүүлэн авах ажил дуусаагүй. Энэ ажлын хүрээнд “Өргөө” зочид буудлыг эргүүлэн авна. Хуучнаар гутлын 22, одоогийн “Өглөөний гудамж”-нд байрлах “Өргөө” зочид буудлыг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хамаарал бүхий хүмүүс 10 гаруй жил хууль бусаар эзэн суулаа. Энэ хүмүүсийг гаргаж, нийслэл өмчөө эргүүлж авна. Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн бусдаас давуу эрх эдэлж, нийслэлийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар авч, өчнөөн жил өмчилдөг байж таарахгүй.

Энэ асуудалтай холбоотойгоор өмнө нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан хүмүүс асуудалд орсон тохиолдол бий. Би энэ алдааг давтахгүй. Ийм асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Н.Энхбаяр та Өргөө зочид буудлаа суллаж өгөөрэй. Таниас болж Билэгт, Батбаяр гээд үе үеийн Хотын дарга нар шоронд суусан. Би дараагийнх нь болмооргүй байна. Та Д.Сумъяабазар даргыг шахаж байгаад Хуримын ордны ард газар авсан байна лээ. Нийслэлийн иргэдийн өмчийг буцааж өгнө үү. Надад алдах юм байхгүй учраас би айхгүй" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665986
1 эможи

Зочин
2025-10-27 10:12
Ерөнхийлэгч асан Энхбаяртай баяргүй та шоронд орох ёстой хүн. та хятадуудаар дамжуулан ард түмнийг шулж байгаа гэсэн биз дээ. Тэр олон арван теэдерээсээс олсон мөнгөө буцааж өг. Мөн утаагүй түлшнээс олсон мөнгөө эргүүлж төл.
Зочин
2025-10-21 10:39
Нямбаатар та мөнгө олох аргаа монгол хүнээс бус хятадуудаасаа олдоо. Та үнэдэсний цэцэрлэгт хүрээлэн, УБ хотын цэвэр усны хяналтын худгууд байрладаг газарт театр муезей барих, хятадуу байр орон суу барих газар олгосон гээ биз дээ. Үүүнийхээ төлөө шоронд гянданд суух ёстой шүү. Та хятадуудадзам барилгын бүх тенперийг өгсөн гээ биз дээ. тэднээс ээ мөнгөө тат. бараг 100 жилийн настай 3 давхар байрны нэг подьезны мөнгө чинь чиний кхрманд хоолны чинь л мөнгө болж орно. Чи мөногол хүндээ хайртай бай. Чиний ураг төрөл буруу юм хийж улсыг хохироож байхад үнэн дуугарсан хүн буруутан болж чиний араа шүдэнд зуугдах болж байна уу. Балайрахаа больв Барсан зам, бродюрээ хэдэн жилийн настай байгааг, дутуу орхисон аймгийн байдлаа өөрөө биеэрээ явж шалга.
Зочин
2025-10-20 22:59
Менге босгох олон арга бий, энэ дунхуу монгол хунээ л дээрэмдэх, хэрэлдэхээс цаашгуй. Шоундаа чмар их менге зарж бнаа, бух сайтанд ндер бур шуу. АТГ шалгамаар юм!
Зочин
2025-10-20 15:19
МАНАЙ ГОТЫН ГАНЦ АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ДАРГА ДАА
Ра
2025-10-20 14:14
Данханд тагладаг нь чи юм уу хуц
зочин
2025-10-20 14:08
зөв шүү. Нямбаатарыг дэмждэг болсоон. юм хийгээд л байгаа
Зочин
2025-10-20 14:03
нянбактерийг данханд нь хийгээд таглах цаг болсон шүү
keyboard_arrow_up