Г.Дамдинням: Сүүлийн дөрөв хоногт шатахууны нийлүүлэлт нэмэгдэж, олголт хэвийн болсон

2025 оны 10 сарын 20

Arslan.mn

Сүүлийн өдрүүдэд АИ 92 шатахуун хомстож олдохгүй байгаа. Тэгвэл эл асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө.

Тэрбээр "Шатахууны гол импортын үйлдвэр Ангараскт байдаг. Энэ үйлдвэрт бүтэн нэг сар засвар хийж байгаа нь хүндрэл дагууллаа. Бид өөр эх үүсвэрүүдээс татан авахаар ажилласан. Ямартай ч таслахгүйгээр асуудлыг шийдсэн. Ангарскийн үйлдвэрийн засвар энэ сарын 15-нд дууссан. Хоногт  нийлүүлж байгаа хэмжээ хангалттай болсон. Манай улсын хоногийн хэрэглээ 2000 тонн байдаг. Одоо бол 2000 тонноос илүү байна. Сүүлийн дөрөв хоногт нийлүүлэлт эрс нэмэгдсэн. ШТС-иуд амралтын өдөр дугаарлуулах гээд байдаг талтай. Учир нь ихэнх агуулахууд амардаг. Одоогийн байдлаар Толгойт өртөөнд 65 вагон байж байна. 65 вагон гэдэг нь 3500 тонн шатахуун юм" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665983
0 эможи

зочин
2025-10-20 12:48
сайхан худлаа ярих юмаа. ичнэ гэдэг ойлголт алгаа
keyboard_arrow_up