С.БЯМБАЦОГТ: Өөрсдөдөө байгаа микрофон, алхаа ашиглаад ЗОРЬСОН ЗОРИЛГОДОО хүрч байна
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг огцрууллаа. Харин өнөөдрийн хуралдааныг хууль зөрчсөн хэмээн зарим гишүүд байр сууриа илэрхийлсээр байгаа юм.
Ингээд ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтын байр суурийг сонслоо. "Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ асуудлыг хэлэлцэх нь эхнээсээ л хуулийн зөрчилтэй явсан. Өөрөөр хэлбэл гарын үсэг зурж эхлэхдээ л зөрчилтэй байлаа.
Өргөн барьсан материалыг гурван хоногийн дотор тараах ёстой байдаг ч тараагаагүй явсаар 5 дахь өдөр тараасан. Гэтэл энэ хугацаанд тухайн материалтай танилцаж чадахгүй шүү дээ. Байнгын хорооны хуралдаанаар асуудлыг хэлэлцэхдээ мөн л дэгийн хэд хэдэн заалтыг зөрчсөн.
Чуулганыг хойшлуулж хойшлуулж өчигдөр эхлүүлэх үеэр нь ямар томъёоллоор санал хураах гэж байна гэж асуухад бас л тоймтой юм хэлэлгүй эхлүүлсэн.
Өөрсдөдөө байгаа микрофон, алхаа ашиглаад зорьсон зорилгодоо хүрч байна









