Г.ЗАНДАНШАТАР: Монгол Улсын зээлжих зэрэглэл нэг шат ахиж, 20 жилийн өмнө байсан “B1 тогтвортой“ болсныг Moody’s агентлаг зарласан

2025 оны 10 сарын 17

Arslan.mn

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцож, гишүүдийн асуултад хариулж байна.

Тэрээр энэ үеэр "Бидэнд дуулгах нэг сайн мэдээ байна. Moody’s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин нэг шат ахиж, 20 жилийн өмнө байсан “B1 тогтвортой“ болсныг зарласан. Мүүдиз агентлаг 2 жил дараалан Монгол Улсын зээлжих зэрглэлийг нэмэгдүүлж, энэ онд “В1, Тогтвортой” түвшинд хүргэж сайжрууллаа. Үүнд Засгийн газрын өрийн оновчтой удирдлага, төсвийн сахилга батын үр дүнд өрийн дахин санхүүжилтийн эрсдэл бууруулсан, уул уурхайн бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх бодлогыг амжилттай хэрэгжүүлж эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжсэн зэрэг хэд хэдэн үзүүлэлт багтсаныг дурдсан" хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665964
0 эможи

keyboard_arrow_up