Г.Дамдинням: Өнөөдрийн ирц бүрдүүлж хуралдаж байгаа чуулган бол хууль бус

2025 оны 10 сарын 17

Arslan.mn

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр /2025.10.17/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Монгол Улсын Их хурлын үйл ажиллагаанд Үндсэн хууль зөрчсөн асуудлууд үүсч байна. Тиймээс ардчилсан тогтолцоотой улсын хувьд үүсээд байгаа асуудлыг Үндсэн хуулийн хүрээнд явуулмаар байна. Хуулийн дээр гишгэх юм бол энэ улсад найдах зүйл үгүй болж, ардчилалд аюул учирна.

Тухайлбал, өнөөдрийн ирц бүрдүүлж хуралдуулах гээд байгаа чуулган бол хууль бус.

Гишүүд өглөө 09:00 цагаас хуралдаа ирж хуралдаанд бэлтгэж тухайн өдөр хуралдах асуудлын хүрээнд хэлэлцэж товлосон асуудлыг ажлын цагт багтаан шийдвэрлэж амжаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуралдааны цагийг сунгаж болно" гэж заасан байдаг. Гэтэл өчигдөр /2025.10.16/ чуулганы хуралдаан эхлээгүй буюу чуулганы ирц бүрдээгүй. Өөрөөр хэлбэл, одоо үргэлжилж байгаа чуулганы хуралдаан өчигдрийн ирцээр хуралдаж байна. Тиймээс үүнийг хаагаад өнөөдрийнхөөр буюу Баасан гаригийн ирц нээгдэх ёстой. Ингэж өнөөдрийн /2025.10.17/Их хурлын чуулган эхлэх ёстой.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665961
0 эможи

ард
2025-10-17 12:21
чи энд хамгийн хэрэггүй хүн байна даа, өөрийгөө мэдрээч
Зочин
2025-10-17 11:19
Энэ одоо болиосой
keyboard_arrow_up