Г.Занданшатарыг огцруулах саналыг шийдвэрлэх 10 хоногийн хугацаа маргааш 11.00 цагт дуусна
УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайдыг огцруулах бичгийг санаачилж, нэр бүхий 50 гаруй гишүүн гарын үсэг зурж дэмжсэнээр УИХ-д энэ сарын 7-нд өргөн мэдүүлсэн билээ. Өнөөдөр /2025.10.16/ 09.30 цагаас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, 10.00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцэслэхээр товлосон билээ.
Учир нь хэлэлцэн шийдвэрлэх хуулийн хугацаа 10 хоног байдаг.
Гэвч өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны санал хураасан саналын томьёолол маргаан дагуулснаар УИХ-ын чуулганы ирц бүрдэхгүй байна. Засгийн газрын сайд нар саналын томьёолол Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, ирцээр бойкот хийгээд буй юм. Нөгөө талд Ерөнхий сайдыг огцруулах саналыг шийдвэрлэх АРАВ хоногийн хугацаа маргааш 11.00 цагт дуусна. Энэ хугацаа дуустал саналаа нэг тийш болгож, шийдвэрлэж чадахгүй бол хэрхэх вэ гэдэг хуулийн гаргалгаа мөн бүрхэг аж.









