С.Бямбацогт: “Огцруулъя” гэж гарын үсэг зурсан гишүүд маань “огцруулахгүй” гэж санал өгсөн нь гайхаш төрүүллээ

2025 оны 10 сарын 16

Arslan.mn

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэн, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.  Байнгын хорооны хуралдааны дараа Засгийн газрын гишүүн С.Бямбацогт, Б.Жавхлан, Н.Учрал нар мэдээлэл хийлээ.

С.Бямбацогт, УИХ-ын ТББХ-ны хуралдаанд Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн олонх энэ хуралдаанд оролцсон. Ерөнхий сайдыг огцруулах санал хураалт явуулахад гурван гишүүн дэмжин, 19 гишүүн татгалзсан санал өглөө. Өөрөөр хэлбэл, “огцруулъя” гэж гарын үсэг зурсан гишүүд маань “огцруулахгүй” гэж санал өгсөн нь гайхаш төрүүллээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ямар томъёоллоор санал хураах гэж байна вэ?” гэж хуралдаан даргалж буй Х.Булгантуяа гишүүнээс тодруулж асуухад “Байнгын хорооноос гаргасан томъёоллоор санал хураана” гэж хэлсэн. Ингэвэл Үндсэн хууль зөрчинө шүү! шүү гэж сануулахад “Мэдэж байгаа” гэж хэлсэн.

УИХ Үндсэн хууль зөрчиж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх гэж байна. Тиймээс үүнийг олон нийтэд мэдээлэх гэж зүйтэй гэж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665937
0 эможи

Зочин
2025-10-16 21:36
Урвах нь мэргэжил шуудээ ккк
Зочин
2025-10-16 21:00
засгийн газрыг огцруулж хэрэггүй ш дэ дараагийн гарсан ЕС адилхан ш дээ цаг алдана ш дээ томилгоо энэ тэр гээд одоо хийх ажил маш их байхад одоо балайраад албан тушаал яриад суухийм уу эргүүтсийн төсөв мөсөвөө хэлэлцээч эргүүнүүдээ шал тэнэг юмаа
keyboard_arrow_up