С.Бямбацогт: Ийм үед нь Засгийн газраа дэмждэггүй юм уу. Гадаа гал алдах гээд байна шүү нөхөд өө. Төр улсаа бодъё

2025 оны 10 сарын 16

Arslan.mn

ТББХ-ны хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт үг хэллээ. 

Тэрээр, "Айл гэр болж тоглож байгаа юм шиг л дөнгөж 100 хонож байгаа Засгийн газраа огцруулна гээд л. Өвөлжилт хүндрэх гээд малчид бэлтгэлээ базааж, иргэд түлшээ бэлдэж байна. Ийм үед нь Засгийн газраа дэмждэггүй юм уу. Гадаа гал алдах гээд байна шүү нөхөд өө. Төр улсаа бодъё. 

Алх тамга барихаараа хуулийг өөрийнхөөрөө тайлбарладаг бол МУ-д хууль байгаад хэрэг байна уу. Энэ байдалд цэг тавья" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665935
0 эможи

Иргэн
2025-10-16 19:13
Энэ уг нь үнэн үг шүү!!!Дор бүрнээ ажлаа хийвжл яасан юм бэ дээ!!!
keyboard_arrow_up