Б.Жавхлан: Төрийн бүх үйл ажиллагааг 10 хувиар хойш нь татаж, ЭМЧ, БАГШ НАРЫН ЦАЛИНГ нэмэх 831 тэрбум төгрөгийг гаргах асуудлыг хэлэлцэнэ

2025 оны 10 сарын 15

Ахмадуудын тэтгэврийг найман хувиар нэмэгдүүлэх, эмч, багш нарын цалинг нэмэхэд 831 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Энэ мөнгийг гаргах судалгааг хийхийг өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр даалгасан.

Тэгэхдээ өнөөдрийн байдлаар нэмэх ямар ч боломж байхгүй. УИХ-д өргөн баригдсан төсөв хэлэлцэх асуудал өнөөдрийг хүртэл яригдсаар л байна. Боловсрол, эрүүл мэндийн байгууллагынхныг хүлээн авч уулзсан. Аль болох цалин, тэтгэврийг нэмэх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Өчигдөр намын бүлэг ч хуралдсан. 

 Төсвийг УИХ-д өргөн мэдүүлчихсэн байгаа учир Засгийн газрын мэдлээс гарсан хэрэг болсон. Одоо бидэнд хугацаа байхгүй болсон. Тиймээс яаралтай УИХ-д ажлын хэсэг байгуулж, цалинг хэрхэн нэмэх талаар тооцоолол хийхээр болсон. 

УИХ-д өргөн баригдсан төсөвд танах ямар ч боломж байхгүй. Өнгөрсөн жилийг бодвол 4 их наядаар танагдсан. 831 тэрбум төгрөгийг яаж гаргах вэ гэдгийг ярилцсаар л байна. Хүүхдийн мөнгө болон олон улсын зээлийн төлөлтийг танах ямар ч боломжгүй. 

Ингэхээр төрийн үйл ажиллагааг 10 хувиар хойш нь татаж байж л цалин нэмэх 831 тэрбум төгрөгийг гаргаж авах хэмжээнд хүрсэн байна. 

Үүнд бүх яамдын үйл ажиллагаа, УИХ, гишүүд, Ерөнхийлөгчийн зардал зэрэг шат шатандаа 10 хувиар багасгана. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
665915
1 эможи

Төр
2025-10-16 11:32
Төрийн бүх үйл ажиллагааны зардлыг 10% танана гэдэг маань яг юу гэсэн үг вэ гэвэл төрд шургалсан хулгайчдын боломжийг 10 % багасгана гэсэн үг. Ингэж ойлгоход нэг их буруудахгүй бодит байдалтай яв цав нийцнэ. Харин ч илүү танаж эмч, багш нарын цалинг 4 сая, ахмадуудын тэтгэвэрийг доод тал нь 2 сая болгох мөнгө хулгайлагдахаар төсөвлөгдсөн байгаа шүү, хэн билээ энэ нэг юм чинь аа тийм Жавхлан гуай.
Зочин
2025-10-16 06:42
Дандаа болохгүй бүтэхгүй гэнэ мал юмдаа
Зочин
2025-10-15 19:09
Өөрсдөөсөө эхэл хулгайчууд минь
keyboard_arrow_up