Ж.Бат-Эрдэнэ: Бүлгээ эвлэрүүлэх талаар Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан. Хоёр талд бичгүүдээ татаж авах саналыг хүртэл хүргүүлээд явж байна
2025 оны 10 сарын 14
Улс төрд өрнөж буй үйл явцтай холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгийн 38 гишүүн гарын үсэг зурж, бүлгээ өнөөдөр 16.00 цагт хуралдуулахыг шаардлаа. Үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлэг хэзээ хуралдах товтой байгаа талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнээс тодруулахад "УИХ дахь МАН-ын бүлэг маргааш 12 цагаас хуралдахаар болсон" гэх мэдээллийг өгсөн юм. Мөн тэрээр "Би бүлгээ эвлэрүүлэх талаар Ерөнхийлөгчтэй ч уулзаж, мэдээлэл солилцсон. Хоёр талд бичгүүдээ татаж авах саналыг хүртэл хүргүүлээд явж байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









665897
0 эможи
зочин
2025-10-14 14:06
УБ-аас Баян-Өлгий ортол нийт 5 аймгийн 90 орчим сумын 250.000-300.000 иргэд нэг л замаар зорчдог. гэтэл энэ зам нь нарийхан 2 эгнээ, бөөн хагарал цоорхой эвдрэл гэмтэл, Улаанбаатараас Баянхонгор ортол замын эвдрэл гэмтэл гэж үнэндээ авах юм байхгүй, 2 эгнээ нарийн зам бөгөөд замын дунд ямар нэгэн тусгаарлах зүйлгүй тул гэрлийн гялбаа бол шөнөдөө үнэхээр аймшигтай, дайны талбар л гэсэн үг. эдгээрээс болж маш их осол гарч байна. За дээр нь малчдын мал бол зам дээр л багшралдаад байж байх юм. мал оруулахгүй болгож хашаа хаалт хийх асуудлыг ойролцоо сум орон нутагт нь даалгаж болмоор... гэтэл энэ талаар эрх бүхий байгууллагууд юу ч хийхгүй, иргэд зорчигчид ч юу ч дуугарахгүй юм. Төр засгийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь тооцоо судалгаагүй, санаачлагагүй, иргэд нь өөрсдийн зүй ёсны эрх ашгийнхаа төлөө хууль ёсны шаардлага тавихгүй байхад улс орон яаж ч хөгжих билээ, иргэд бид аюулгүй амар тайван сайхан орчинд яаж ч аж төрөх билээ дээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс