УИХ дахь МАН-ын бүлэг маргааш 12 цагаас хуралдана
2025 оны 10 сарын 14
Улс төрд өрнөж буй үйл явцтай холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгийн 38 гишүүн гарын үсэг зурж, бүлгээ өнөөдөр 16.00 цагт хуралдуулахыг шаардлаа. Үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлэг хэзээ хуралдах товтой байгаа талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнээс тодруулахад "УИХ дахь МАН-ын бүлэг маргааш 12 цагаас хуралдахаар болсон" гэх мэдээллийг өгсөн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









665895
0 эможи
иргэн
2025-10-14 14:08
УБ-аас Баян-Өлгий ортол нийт 5 аймгийн 90 орчим сумын 250.000-300.000 иргэд нэг л замаар зорчдог. гэтэл энэ зам нь нарийхан 2 эгнээ, бөөн хагарал цоорхой эвдрэл гэмтэл, Улаанбаатараас Баянхонгор ортол замын эвдрэл гэмтэл гэж үнэндээ авах юм байхгүй, 2 эгнээ нарийн зам бөгөөд замын дунд ямар нэгэн тусгаарлах зүйлгүй тул гэрлийн гялбаа бол шөнөдөө үнэхээр аймшигтай, дайны талбар л гэсэн үг. эдгээрээс болж маш их осол гарч байна. За дээр нь малчдын мал бол зам дээр л багшралдаад байж байх юм. мал оруулахгүй болгож хашаа хаалт хийх асуудлыг ойролцоо сум орон нутагт нь даалгаж болмоор... гэтэл энэ талаар эрх бүхий байгууллагууд юу ч хийхгүй, иргэд зорчигчид ч юу ч дуугарахгүй юм. Төр засгийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь тооцоо судалгаагүй, санаачлагагүй, иргэд нь өөрсдийн зүй ёсны эрх ашгийнхаа төлөө хууль ёсны шаардлага тавихгүй байхад улс орон яаж ч хөгжих билээ, иргэд бид аюулгүй амар тайван сайхан орчинд яаж ч аж төрөх билээ дээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс