Гүйцэтгэх захирлаасаа болж “Говь“ ХК ажилчдад өгсөн хувьцаагаа буцаан авч биржээр зарж эхэлжээ
Өнгөрсөн есдүгээр сарын 8-ны өдөр "Говь" хувьцаат компанийн хэлбэрээ хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөхөөр болж, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар шийдвэр гаргасан байдаг.
Ингэснээр хувьцааны зах зээлийн үнэлгээгүй болох, хөрөнгийн бирж дээрх бүртгэлээс хасагдах, IPO хийх боломж хаагдах зэрэг өөрчлөлт гарах юм. Олон нийтэд нээлттэй компаниас хаалттай компанийн хэлбэр рүү шилжиж байгаа юм. Гэхдээ Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн мэдээллээр “Говь” ХК-аас компанийн хэлбэрээ өөрчлөх буюу ХХК болохтой холбоотой албан ёсны хүсэлт болон холбогдох баримт бичгийг ирүүлээгүй гэх мэдэгдлийг гаргаад байсан.
Харин энэхүү өөрчлөлт нь тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхантай шууд холбоотой байж болзошгүй гэдгээ хэвлэлүүд мэдээлж байсан.
Тэрбээр, долоодугаар сард бусдын биед бүлэглэн халдан хүнд гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон ч, хилээр гараад эргэж ирээгүй учир интерполоор эрэн сурвалжлагдаж Тайландаас авчраад буй.
Тэгвэл гүйцэтгэх захирлаасаа болж "Говь" ХК ажилчдад өгсөн хувьцаагаа бага үнээр буцаан авч биржээр зарж эхэлжээ.
Сүүлийн саруудад тус компанийн хувьцаа уналттай байсан хэвээр байгаа аж.









