Бүлэглэн хүн зодож гадаадаас баригдаж ирсэн Б.Амарсайханы ээж Д.Хулан “Говь“ ХК-ийн ТУЗ-ийн даргаас чөлөөлөгджээ

2025 оны 9 сарын 30

Arslan.mn

"Говь" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл энэ сарын 25-ны өдөр  хуралдаж, ТУЗ-ийн шинэ даргыг томилсон байна.

Тодруулбал, Д.Хулан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөн, оронд нь Ц.Баатарсайханыг томилсон байна.

Эргэн сануулахад, энэ сарын 23-нд интерполоор эрэн сурвалжлагдаж байсан "Говь" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыг Тайландаас авчираад буй. Түүнийг өнөөдрийн байдлаар цагдан хориогүй, гадуур батлан даалтад шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Тэрээр зодооны хэрэгт холбогдсоныхоо дараахан буюу өнгөрсөн наймдугаар сарын 20-нд Монгол Улсын хилээр гарсан. Ингэхдээ хуулийнханд "Найз охины бие гэнэт муудсан. Зайлшгүй очих шаардлагатай байна. Наймдугаар сарын 27-нд буцаж ирнэ" гэж хэлээд хил давж явсан байдаг юм.

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665672
1 эможи

keyboard_arrow_up