Ухаа худаг ордыг хууль бусаар авсан гэж үзэн “MCS“ компанийг дахин шалгуулах өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэллээ
2025 оны 9 сарын 29
“MCS” компани Ухаа худаг ордыг хууль бусаар авсан гэж үзэн, дахин хяналт шалгалт явуулах өргөдөлд иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ.
Тодруулбал, иргэн Г.Даваасүрэн есдүгээр сарын 11-ний өдөр нийтийн өргөдлийн "D-өргөдөл" цахим системд "MCS" компани Монголын ард түмний өмч болох Ухаа худаг ордыг хууль бусаар авсан учир дахин хянан шалгалт явуулах хэрэгтэй гэж үзэж байна" гэсэн нийтийн өргөдөл санаачилжээ.
Уг өргөдөлд одоогийн байдлаар 451 гарын үсэг зурсан бөгөөд 100 мянган иргэний санал авсан тохиолдолд дахин хянан шалгалт явуулах боломж бүрдэх юм.
Өргөдөлд гарын үсэг зурах бол энэ линк дээр орж үнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








665641
1 эможи
Зочин
2025-09-29 22:52
өргөдөлд гарын үсэг зурах юмсан хаагуур байгаам бэ
Sukhbaatar Chuluunbat
2025-09-29 18:37
Зөв шалга
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс