Д.ЭНХТУЯА: “Тэтгэвэр нэмэгдүүлье“ гэж байгаа ч бүх ахмадын тэтгэвэр тэгж хүссэн хэмжээгээр нэмэгдэхгүй

2025 оны 9 сарын 15

Arslan.mn

УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтуяа "Хөнгөлөлт дээр арилжааны банкуудад 280 тэрбум төгрөг тусгагдсан байгаа. Яагаад 280 тэрбум төгрөгийг хүүгийн татаас, хүүгийн дэмжлэг гэж өгдөг юм бэ? Түүний оронд ахмад настны дэмжлэгт анхаарч үзэх ёстой гэж бодож байна. Төсвийн хэлэлцүүлгийн явцад үүнийг өөрчлөх боломжтой гэж үзэж байна. Манай Монгол Улсын нийт хүн амын 10 хувь нь ахмад настан байна. Харин 2030 онд 11 хувь нь ахмад настан болно. Нийт хүн амын 12 хувь нь ахмад настан болбол хөгширч байгаа үндэстэн гэж олон улсад нэрлэдэг.

Өнөөдөр ахмадууд төрөөс сэтгэл гуйсан байдлаар яваад байна. "Тэтгэвэр нэмэгдүүлье" гэж байгаа ч бүх ахмадын тэтгэвэр тэгж хүссэн хэмжээгээр нэмэгдэхгүй. Ялгаатай шатлалтай нэмэгдэх учраас ахмадууд маань бухимдаад байгаа юм. Ахмад настанд үзүүлж байгаа халамжийн 10 хүрэхгүй хувийг ахмадын тэтгэвэр, тэтгэмж болон хөдөлмөр эрхлэлтэд зарцуулна гэсэн хуультай. Энэ хуулийг биелүүлж ажиллахыг шаардана" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665387
1 эможи

Зочин
2025-09-15 12:53
Алаг үзээд байлгүй бүх ахмадуудынхыг ижил хувиар нэмэх хэрэгтэй. Ажил хийж илүү их шимтгэл татвар төлсөн нь их авах нь зөв шүү. Олигтой ажиллаагүй байж өндөр тэтгэвэр авах нь буруу.
keyboard_arrow_up