“Оргон зайлсан“ гэх Б.Амарсайхан хариуцлага хүлээх нь бүү хэл, Ц.Баатарсайхан, Д.Хулан нар шинэ брэндээ нээж, даналзаж явна
Монголын толгой баячуудын нэг, “Таванбогд” группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан болон түүний гэргий Д.Хулан нарын хүү, “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан бусдыг бүлэглэн зодсон хэрэгт холбогдож, улмаар оргон зайлсан нь олон нийтийн анхаарлын төвд байна.
Тодруулбал, тэрбээр хуулинханд энэ сарын 27-нд буцаж ирнэ гэж мэдэгдсэн байдаг ч одоог хүртэл ирээгүй тул оргон зайлсан байж болзошгүй гэж үзэн түүний Гадаад паспортыг хүчингүй болгох шийдвэр гарсан. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Амарсайхан нь буцаж ирэлгүй дахин өөр улс руу нисчээ гэх мэдээлэл ч бий.
Түүнийг МУ-ын хилээр орж ирмэгц цагдан хорино гэж байгаа ч хэзээ ирэх нь тодорхойгүй л байна. Хууль хүн бүрт тэгш үйлчилж, бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэн ч хариуцлагаа хүлээх ёстой.
Гэтэл хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдэл гаргасан Б.Амарсайхан хариуцлага хүлээх нь бүү хэл, хүү нь яллагдагчаар татагдаж, “оргон зайлсан“ ч бизнесийн лидерүүд гэж ярьдаг Ц.Баатарсайхан, Д.Хулан нар юу ч болоогүй юм шиг, Японы нүдний шилний JINS брэндийг нээлт хийгээд даналзаж явна.
Товчхондоо, мөнгө ихтэй гэр бүлд өссөн гэх шалтгаанаар ял завших гэж оролдож байгаа нь нийгэмд эмгэнэлтэй жишээ болж байна.
Тэд хүүгийнхээ асуудалд хуулийн хариуцлага хүлээхгүй ч гэсэн ЁС ЗҮЙН хариуцлага хүлээх ёстой. Ингэж тэргүүн баян болдоггүй юмаа. Ичиж амьдрах хэрэгтэй гэдгийг Ц.Баатарсайхан Д.Хулан сануулъя.









