Татвар төлөгчийн мөнгөөр тансагласан гэх шүүмжлэлд өртөж буй М.Алтангэрэл ₮856 саяын 3 ОРОН СУУЦ гэжээ
Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэлийн тансаглал олны шүүмжлэлийг дагуулж байна.
Тодруулбал, улсын төсөвт тодотгол хийгдэхээр болж, бүх төсөвт байгууллагууд зарлагаа танаж байхад, дүүргийн 60 жилийн ойгоо Улаанбаатар зочид буудалд нүсэр хийж, татвар төлөгчдийн мөнгөөр 1 шил нь 500 мянган төгрөгийн үнэтэй вискиг баруун солгойгүй зөөж, зочдоо дайлж цайлсан гэх мэдээлэл гараад буй.
Тэгвэл татвар төлөгчийн мөнгөөр тансагласан гэх СБД-ийн ноён дарга М.Алтангэрэлийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг танилцуулж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮20 сая
Гэр бүлийн орлого: ₮400 мянга
Орон сууц барилга байгууламж: ₮856 сая /орон сууц-3 /
Тээврийн хэрэгсэл: ₮8,5 сая /Суудлын жижиг машин,Hyundai, Avante XD/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮8,5 сая /Эзэмших-700м2-2 нийт хоёр газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮20 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮39 сая гэж мэдүүлжээ.









