“Эрдэнэс Тавантолгой“ ХК төрийн өмчит ТОП 10 ААН-ийг тэргүүллээ

2025 оны 7 сарын 03

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 24 дэх жилдээ “ТОП” ААН-ийг тодруулан алдаршууллаа. Энэ жилийн хувьд төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжийг тусад нь эрэмбэлж шалгаруулсан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсын 2024 оны топ 10 төрийн өмчит компанийн нэгдүгээрт эрэмбэлэгдлээ.

Arslan.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 30.4 сая тонн нүүрс олборлож, 3.0 тэрбум ам.долларын үнэлгээтэй 29.6 сая тонн нүүрс борлуулж, Монгол Улсын төсөвт 3.5 их наяд төгрөгийн татвар хураамж төлж, 2024 оны топ 10 төрийн өмчит компанийг үйл ажиллаагаараа тэргүүллээ.

Тус компани нь 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж нийт хувьцаа эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжид 3.9 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилж, нүүрс баяжуулах үйлдвэр, Засгийн усны хоолой, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв зэрэг томоохон төслүүдээ ашиглалтад оруулж улс орны нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд томоохон хувь нэмэр оруулан ажиллаж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
664408
1 эможи

keyboard_arrow_up