Хууль зүйн байнгын хороонд Х.Баттулга юу хийж яваа юм. Хуралдаа суудаггүй гишүүдээ татаж аваач
Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр
Тэрбээр, "Чуулганы хуралдаа суудаггүй гишүүдийг байнгын хорооноос хасмаар байна. Миний мэдэхийн Х.Баттулга гишүүн манай байнгын хорооных юм билээ. Жилийн хугацаанд нэг ч хараагүй. Ер нь хууль зүйн байнгын хороонд тэр хүн яахаараа орчихсон байдаг юм. Шалгагдаж байгаа гэх юм уу, албан тушаалаасаа буусан хүмүүс дандаа гадагшаа зугтдаг боллоо. Энэ асуудал дээр аюулгүйн зөвлөл нь дүгнэлт хиймээр байна. Улсын онц чухал нууцтай танилцаж байсан хүмүүс гадаадад байгаад байдаг. Хэний мөнгөөр, хэний санхүүжилтээр амьдраад байгаа юм. Энэ асуудал дээр нухацтай хандах хэрэгтэй. Хууль зүйн байнгын хороонд Х.Баттулга гэж хүн хуулиас айгаад орсон юм уу. Нэг ч удаа хуралдаа суугаагүй. Тийм учраас АН суудаггүй хүмүүсээ татаж аваачээ" гэв.









