Ази, Номхон далайн Шуудангийн Холбооны (APPU) Удирдах Зөвлөлийн ээлжит хурал албан ёсоор эхэллээ

2025 оны 6 сарын 30

Arslan.mn

Ази, Номхон далайн Шуудангийн Холбооны (APPU) Удирдах Зөвлөлийн ээлжит хурал албан ёсоор эхэллээ.

Энэ удаагийн хурлыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Монгол Шуудан ХК хамтран зохион байгуулж, APPU-ийн 32 гишүүн орон, ажиглагчид болон харьяа агентлагуудын төлөөлөгчид оролцож байна.

Өнөө цагт шуудангийн салбар нь зөвхөн ил, захидал хүргэх үйлчилгээ бус, улс орны эдийн засаг, бүс нутгийн холболт, дижитал шилжилтийн салшгүй нэг хэсэг болж байна.

APPU-ийн гишүүн орнуудын хамтын ажиллагаа нь шуудангийн салбарын шинэчлэл, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, бүс нутгийн интеграцчилал, дижитал дэвшлийг нэвтрүүлэх зорилготой юм.

Манай улсын хувьд бүс нутгийн энэхүү хамтын ажиллагаанд идэвхтэй, үр дүнтэй хувь нэмэр оруулж, шуудан-логистикийн салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргахаар зорьж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664379
1 эможи

keyboard_arrow_up