Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо амжилттай боллоо
2025 оны 6 сарын 30
Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо амжилттай болж, өндөрлөлөө.
Хуралдаанаар
- Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, бараа эргэлтийг нэмэгдүүлэх
- Багш, оюутан солилцооны хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж боловсролын салбарт хамтран ажиллах
- Ачаа тээврийн шинэ маршрутыг бий болгож, тээврийн зардлыг бууруулах
- Хоёр улс хамтран монгол хонины ноосоор эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Евроазийн зах зээлд борлуулах
- Онцгой байдлын салбарт хамтран ажиллах
- Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт эрчимжүүлэхээр тохиролцсон үр дүнтэй айлчлал боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









664378
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс