АТГ: С.Ганбаатар гишүүний бүрэн эрхэнд халдаагүй. Түүний нэр дээр бүртгэлгүй ААН-д нэгжлэг хийсэн

2025 оны 6 сарын 25

Arslan.mn

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг МҮЭ Холбооны нэр дээрх газрыг хууль бусаар бусдад шилжүүлж, худалдан борлуулж, хувийн хэвшлийн Аж ахуй нэгжүүдээс үл хөдлөх хөрөнгө авсан байж болзошгүй хэрэгт сэжиглэн АТГ-аас нэгжлэг хийжээ.

Харин  УИХ-ын гишүүн С.Ганбаатарын  "УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдлаа, ирж нэгжлэг хийлээ" гэж буй.

Тэгвэл энэ талаар АТГ-аас тодруулахад "  УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон МҮЭХ-ны албан тушаалтнуудтай холбоотой 15 гомдол мэдээлэл 2020 оноос хойш ирсэн. Үүнээс 11-т нь хэрэг бүртгэл нээж, дөрвөн хэргийг нь одоо мөрдөн шалгаж байна. Өнөөдрийн байдлаар С.Ганбаатар гишүүний нэр дээр бүртгэлгүй аж ахуйн нэгжид нэгжлэг хийж ажилласан. Энэ үеэр хүн саатуулж, хүч хэрэглээгүй.

Түүнийг МҮЭХ-ны нэр дээрх газрыг хууль бусаар бусдад шилжүүлж, худалдан борлуулж, хувийн хэвшлийн Аж ахуй нэгжүүдээс үл хөдлөх хөрөнгө авсан байж болзошгүй хэрэгт сэжиглэн нэгжлэг хийсэн.  Гэтэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар нэгжлэг хийж буйг мэдмэгц сошиал сүлжээгээр лайв хийж, хориотой үйлдэл гаргасан. УИХ-ын гишүүн гэдэг утгаараа, мөн АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664289
1 эможи

ХУУЛИЙНХАН ч гэж дээ
2025-06-25 16:41
ШУДАРГА бай л даа
зочин
2025-06-25 14:21
Хулгай нь илэрчих бий гээд амь тэмцэж явах шивдээ. Цаг үе нь ийм л попуудыг төрүүлж олшруулж байх шив дээ
Зочин
2025-06-25 14:20
дарвайсан хулгайчийг сайн шалгаад шоронд хатаа, ийм бирднүүд булай нь илэрээд эхлэхээр л хашгираад ард түмний нэр бариад эхэлдэг
keyboard_arrow_up