“Cугарч“ үлдсэн Г.Дөлгөөнд холбогдох урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

2025 оны 6 сарын 17

Arslan.mn

Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон Г.Дөлгөөний хэргийг прокуророос тусгаарлах санал гаргаж, авч үлдсан байдаг.

Тодруулбал, Г.Дөлгөөн Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын дарга байх үедээ “Монгол мах экспо” ХХК-д 31.9 тэрбум, “Монгол эм импекс” ХХК-д 7.3 тэрбум, “Инжир” ХХК-д 4.7 тэрбум, “Баруун баян транс” ХХК-д 10 тэрбум, “Пирамид орд” ХХК-д 15 тэрбум төгрөгийн зээлийг тус тус хууль бусаар олгуулсан гэгддэг.

Тэгвэл Г.Дөлгөөнд холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2025-06-17/  товлогдсон байна.

Эргэн сануулахад, түүний хувьд 2016-2018 онд Хөгжлийн банкны дэд захирлаар ажилласан байдаг бөгөөд  Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч гэх албанд заларч явсан Г.Дөлгөөн 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших горьдлогоор ажлаа өгсөн байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664106
0 эможи

keyboard_arrow_up