Ч.Лодойсамбуу : Чи өмнөх ЗГ-т байсан учраас сайн ажилласан чинь хамаагүй, өөр хүн томилно гэдэг утгагүй

2025 оны 6 сарын 14

Arslan.mn 

Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд томилогдсон. Үүнийгээ дагаа шинээр бүрэлдэх Засгийн газрын гишүүд хэн байх вэ гэдэгт хүлээлт үүсээд буй. 

Тэгвэл улс төрийн энэ боломжийг ашиглан УИХ-д шинээр болон жагсаалтаар томилогдсон гишүүд хуучин сайдаар ажиллаж байсан хүмүүсийг дараагийн шинэ засагтаа оруулахгүй шүү, шинээр сонгогдсон гишүүдээсээ сайдаар томилдог баймаар байна гэх агуулга бүхий шаардлагыг хүргүүлжээ. Гэхдээ Ерөнхий сайдад биш МАН-ын Удирдах зөвлөлд хүргүүлсэн гэх. 

Хамгийн сонирхолтой нь Ерөнхий сайдын үүдэнд бүгд цугласан байсан нь анхаарал татав. 

Улс төрийн энэ үйл явцыг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өөрийн цахим хуудаснаа "Шалтгаан нь зүгээр л чи өмнөх засаг байсан болохоор сайн ажилласан чинь хамаагүй, өөр хүн томилно гэвэл ёстой нөгөө хоёрдгаар ээлж хоолондоо орьё гэдэг нь болно. Ерөнхий сайдынхаа балгаар л огцорсон болохоос үнэхээр гал авч ачаа үүрсэн залуу сайд нар олон бий. Сайн ажилласан л бол хэдэн ч засгийн газар дамнан ажиллаж болно. Гол нь үр дүн" хэмээн нийтэлжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
664061
1 эможи

Амаран чиг ажилаач хийнэ
2025-06-15 10:28
Амрах үедээ амраад , ажиллах үедээ ажилланааа эргүү минь. Яг үнэндээ дарга нар нь амраад ажилчид нь амардаггүй болчихоод байгаа дарангуйлалаас гарнаа хө. ААнэгжүүд их л байх тусам улс орон чинь хөгжөөд л ирнэ
Зочин
2025-06-15 04:31
Өмнөх Засгийн сайдуудын ихэнх нь МСS-ээс сонгуцлийн мөнгөө босгосон Оджаргалын гар хөлү7д болохоор Лодой дахин сайд болгоноигэж зүтгээд байгаа хэрэг эд нийлж засгаа унагасан. Бүлэглэлийнхэнээс сайд тавих утгагүй шүү дээ.
Зочин
2025-06-14 21:21
Цомхон, цеехен, хучтэй засаг байгуулж ажиллах, хамгийн гол нь уогц бодлого, хурд, хариуцлага хэрэгтэй!
Зочин
2025-06-14 14:55
9 яамтай, сайд нь дэд сайд гэдэг хоолны савгүй, цомхон бүтэцтэй баймаар байна. Яг үнэндээ яамны сайдад хийгээд ажил байдаггүй юм. Ярьдаг тушаадаг ажилтай хүн. өдрийн 8 цагт хэдэн хүнтэй ярьчихаж болно. ТИймээс шаардлага сайн тавьдаг, 9 сайд байхад л болох юм. бусад нь хэрэггүй, дандаа хоолны савууд. Дашрам хэлэхэд наадмаар юу хийж гийгүүлсэн гэж 10 хоног амрах билээ. Улсаа хөгжүүлэхийн ажлаад л байх хэрэгтэй юм бишүү.
Ганбаатар
2025-06-14 14:54
яамтай, сайд нь дэд сайд гэдэг хоолны савгүй, цомхон бүтэцтэй баймаар байна. Яг үнэндээ яамны сайдад хийгээд ажил байдаггүй юм. Ярьдаг тушаадаг ажилтай хүн. өдрийн 8 цагт хэдэн хүнтэй ярьчихаж болно. ТИймээс шаардлага сайн тавьдаг, 9 сайд байхад л болох юм. бусад нь хэрэггүй, дандаа хоолны савууд. Дашрам хэлэхэд наадмаар юу хийж гийгүүлсэн гэж 10 хоног амрах билээ. Улсаа хөгжүүлэхийн ажлаад л байх хэрэгтэй юм бишүү.
keyboard_arrow_up