ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээ

2025 оны 6 сарын 09

Arslan.mn

Өнөөдөр 10 цагаас эхлэн МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, 11 цагаас Бага хурал зарлагдаад байна.

МАН-ын энэхүү бүтцийн хурлаар дараагийн Ерөнхий сайдад хэнийг дэвшүүлэхийг тодруулах юм. Тэгвэл яг одоо хуралдаж байгаа МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр хэлэлцэж байна. 

Энэ удаагийн шинээр бүрэлдэх засгийн газар АН, ХҮН намтай хамтарсан засаг байна хэмээн яригдаж буй. Гурван үеийг төлөөлөх, олон улсын харилцаагаа авч явж чадах хүнийг ийнхүү Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байна хэмээн эх сурвалж мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663940
1 эможи

Зочин
2025-06-09 11:48
Болж л байна.
Эрболд Батсайхан
2025-06-09 11:21
Энэ хүн бас юу хийлээ энэ улс оронд бүх татвар тогны мөнгөө бинзень энэ их дарамтыг ард иргэдийн нуруун дээрээс зайлуулж чадах хүн л ерөнхий сайд болмоор байна
keyboard_arrow_up