“Жэнко“-н зүгээс шинэ Ерөнхий сайдыг чинь дэмжье, миний хэргийг “нам дар“ гэсэн тохироо хийхээр хөдлөөд ЭХЭЛЖЭЭ

2025 оны 6 сарын 04

Arslan.mn

Монголын төрд хорогдох сүүлийн боломж нь "үгүй" болж буй УИХ-ын гишүүн Х.Баттулгатай тэргүүтэй "Жэнко" бүлэглэлийхэн МАН-аас аврал эрэн, төрийн ордноор холхиж байна. 

Өнгөрсөн жилүүдэд Жэнко бүлэглэл төрийн эрхэнд гарч, дархан эрхэнд нуугдан "татар" ажиллагаагаа тасралтгүй хийсээр ирсэн. Үүний горыг ард иргэд л үүрч байна. 

Гэтэл Х.Баттулгын хэргүүд дахин сөхөгдөж ирэх сургаар МАН-аас өршөөл, аврал ирэн уулзах цаг хүсэж, харилцан тохирох болзлыг нэр бүхий хүмүүсээр дамжуулаад байгаа аж. 

Х.Баттулгын болзолд УИХ-ын гишүүнээр хэвээрээ үлдэх, өнгөрсөнд шалгагдаж байсан хэргүүдээ дарах, одоо яригдаж буй хэд хэдэн далд төслүүдээ чимээгүй дуусгах гэсэн хэд хэдэн үндсэн нөхцөл тавиад байгаа гэх. 

Мөн Х.Баттулга энэ сарын 02-ны шөнө нэр бүхий УИХ-ын гишүүдийг сүрдүүлж, дарамтлан санал өгүүлэхээр хууль бус ажиллагаа явуулж байгаад баригдсан гэдэг.

Ийнхүү "Жэнко" бүлэглэл шинээр томилогдох ерөнхий сайдыг чинь дэмжье, миний асуудлыг "нам дар" гэсэн тохироо хийхээр тэдний фракцын гар, хөлүүд ийнхүү хөдлөөд эхэлжээ. Эхнээсээ Жэнко фракцын гар хөл болсон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан  Ерөнхийлөгчийг огцруулах хуулийн төсөл санаачлана хэмээн сүрдүүлээд эхэлжээ. 

Хар ПиАр, тархи угаалтаар улс орныг сөхрүүлэх технологиор мэргэшсэн том бүлэглэл Монголын төрөөс холдохгүй бололтой. Тэдний хууль бус хүсэл, төрийн эрхийг авах гэсэн удаа дараагийн санаархалд ёс зүйт төрийн түшээд цэг тавих эсэхийг харах л үлдлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663845
1 эможи

Хн
2025-06-04 16:32
Одоо энэ бие биенээ хэмэлсэн постуудаа болимоор юм,бүр залхчихлаа
Зочин
2025-06-04 13:05
Энэ хүн зайлчихвал эх орон минь амар амгалан болох гээд байна даа.
keyboard_arrow_up