ХӨШИГНИЙ АРД: Н.Учрал нэрээ татаж, Г.Занданшатар, Б.Жавхлан нар тунаж ҮЛДЭВ

2025 оны 6 сарын 03

Arslan.mn

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад нэр дэвшигчийг энэ долоо хоногт буюу баасан гарагт УИХ-ын чуулганаар оруулах талаар албан бус мэдээлэл бий. 

Чуулганаас өмнө пүрэв гарагт МАН-ын бага хурлыг хуралдуулж, шинэ Ерөнхий сайдыг дэмжих эсэхийг хэлэлцэх албан бус тов гарчээ. Гэхдээ маргааш энэ тов тодорхой болно. 

Өнөөдрийн байдлаар дараагийн ерөнхий сайдад МАН-аас хэд хэдэн хүний нэр хөврөвч, хөшигний ард хоёр нэр дээр сонголт хийх асуудал тулгараад буй гэх. Үүнд ЕТГ-ын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан нар юм. 

Харин ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд болох нэр дэвшигчдийн тоонд зүй ёсоор багтсан ч өнгөрсөн сард өөрөө болохгүй гэдгээ намдаа мэдэгдсэн байна. Түүний хувьд ЗГХЭГ-ын даргаар үргэлжлүүлж ажиллах хүсэлтэй байгаа аж. 

УИХ-ын гишүүдээс дэмжлэг буюу кноп авч чадах зангарга, нөлөөтэй улс төрчийг Засгийн тэргүүнээр тавих эн тэргүүний зорилготой. Сангийн сайдын албыг хоёр засаг дараалан хашсан Б.Жавхлангийн хувьд шүүмжлэл их дагуулдаг ч УИХ-ын гишүүдтэй тохирч, засгийн ажлаа явуулах дэмжлэг авч чадах улс төрч хэмээн харж буй. 

Нөгөөтэйгүүр ЕТГ-ын дарга Г.Занданшатарт  МАН-ыг ч, засгийг ч толгойлох хүндтэй үүргийг үүрүүлэх яриа эртнээс явсан. Түүний хувьд УИХ-ын даргаар хоёр удаа ажилласан туршлагатай улс төрч мөн үү гэвэл мөн. Гэхдээ МАН-ын бага хурал, гишүүдийн дэмжлэгийг авах нь эхний шалгуур. Үүнийг харгалзан дээрх хоёр улс төрчөөс өөр сонголтгүй болжээ. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд тэнцвэртэй байдлыг хангах, өөрийн карьерыг бодох үүднээс одоогийн спикерын албандаа сэтгэл хангалуун нэгэн. Түүнийг өнөөгийн улс төрийн хүчийг тэнцвэржүүлэх, залуу үеийг төлөөлөх чухал субьект болж хувирсан хэмээн намын гишүүд нь ч үнэлдэг. Түүнд 126 гишүүнийг зангидах, парламентын засаглалыг бэхжүүлэх хүндтэй үүрэг буй тул энэ удаа хойш суусан гэх албан бус мэдээлэл бий. 

Өдгөө улс орны удирдах албан тушаалд улс төрийн манлайлалтай, туршлагатай, сэтгэл хөдлөлөөр бус шийдвэр гаргах түвшинд нөлөөлж чадах улс төрчид бодсоноос илүү "цөөн" байгааг эдгээр өдрүүд харуулаад буй. 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663821
1 эможи

Зочин
2025-06-09 17:22
Зандан бол бүр хэрэггүй ээ түүний сонгосон Монгол банкны ерөнхийлагч Лхагвасүрэн нь Ахмадуудын тэтгэвэрийн зээлийг нь олгуулах шийдвэр гаргаж өхгүй ахмадуудыг чангалаад байна шүү дэ Зандан Лхагвасүрэн 2-ийг байхад ахмадуудын тэтгэвэрийн зээлийн хүү маш өндөр байсаар өдий хүрлээ бүр хэрэггүй шү огцрох амархан болох гэж төвөг дө
Зочин
2025-06-09 17:18
Жавхлан Зандан нарыг ард түмэн дэмжихгүй ээ Жавхлан сангийн сайд байлаа яав иргэдийн татвар нийгмийн даатгалыг нэмсээр ард түмэн сөхөрч туйлдаад байна аа. Зандан их хурлын дарга байхдаа юу хийсийн тэр үед ядуурал улам нэмэгдсэн гэдэг судалгаа байдгийн байна лээ 2-лаа хэрэггүй ээ. Харин Тэмүүлэн Батшугар Б.Энхбаяр нарыг дэмжиж байна аа хуучнаасаа салий
Зочин
2025-06-09 17:18
Жавхлан Зандан нарыг ард түмэн дэмжихгүй ээ Жавхлан сангийн сайд байлаа яав иргэдийн татвар нийгмийн даатгалыг нэмсээр ард түмэн сөхөрч туйлдаад байна аа. Зандан их хурлын дарга байхдаа юу хийсийн тэр үед ядуурал улам нэмэгдсэн гэдэг судалгаа байдгийн байна лээ 2-лаа хэрэггүй ээ. Харин Тэмүүлэн Батшугар Б.Энхбаяр нарыг дэмжиж байна аа хуучнаасаа салий
Зочин
2025-06-07 10:07
Боловсон хучин алга!!! Цомхон, мэргэжлийн засаг байгуулж, (УИХ гишуун болон хуучин сайд нараас авахгуй байх) яаралтай ажилд нь оруулахгуй бол МАН тарсан нь дээр!!!
Зочин
2025-06-04 19:38
Г.Занданшатар
Зочин
2025-06-04 15:10
Зандан нь зангарагтай. Жудаг, хүний мөс, удам судар, бас туршлага. Хүлээн зөвшөөрөгдөх байдал.
Ard
2025-06-04 09:09
Zandan iliu.
Зочин
2025-06-04 08:55
Хэн хулгайч луйварчин пялдагуудаар багаа бүрдүүлнэ тэр л явдаг үе удахгүй дуусна. Зул бөххийн өмнө бадмалдаг гэдэг яг л болж байна шүү.
Зочин
2025-06-04 08:22
Javhlan l bish bol hen ch baisan yahav. Oukagaa aimaar Dulzendsendee.
Зочин
2025-06-04 08:20
Занданшатар нь согтуу толгойлж, боловсролын гэх мэт хариуцлагагуй хууль олныг гаргасны гай тун их!!! Боловсон хучингуй нам юм.
Иргэн
2025-06-04 08:20
Хэт данхайсан ЗГ-ын ачааг кабинетийн зарчмаар Жавхлан үүрч олон хүний дургүйг хүргэсэн байх. Одоо өөрийнхөө багийг бүрдүүлээд бодсоноо хийхэд босгоод ирэх боломж түүнд байгаа даа.
зочин
2025-06-03 23:06
Аль аль нь Оюун-Эрдэнээс боловсрол, ажлын туршлагаар төө илүү л дээ. Гол нь данхар төрийг цомхотгох хэрэгтэй.
Зочин
2025-06-03 22:56
Тэмүүлэн Содбаатар гоё сонголт. Гэхдээ Тэмүүлэн ЕС болоосой
Занданшатар
2025-06-03 21:51
Зандаа дээр байх
Б. Жавхлан
2025-06-03 21:50
Б. Жавхлан боломжийн сонголт шүү
Дэлээ
2025-06-03 21:32
Нооргийн Уламсайхан ерөнхий сайд болох бхаа!
Нэр
2025-06-03 21:13
Жавхлан хувалзаар юу хийх вэ
Занданшатар
2025-06-03 21:07
Ахмадад ээлтэй хүн дээ
Иргэн
2025-06-03 19:43
Жавхлан болох тохиолдолд санхүү татвар банкны бодлогод өөрчлөлт орохгүй, Занданшатар байж болох хувилбар гэхдээ төсвөө хэнд хариуцуулах вэ гэдэг асуудалтай. Уг нь болдог бол Тэмүүлэн г.м өөр өнцгөөс харах хүмүүс байвал. Хууччуул өөрчлөгдөхгүй бол бодлого өөрчлөлт гарахгүй.
Зочин
2025-06-03 17:36
Жавхлан дэмий шүү.
Зочин
2025-06-03 16:13
Бидний үр хүүхэд азгүй юм аа.Яг сайхан юман дээрээ ирээд гацчи шиг боллоо.
Иргэн
2025-06-03 16:10
ж.Энхбаяр Бямбацогт гээд хүмүүс бнш дээ.
Иргэн
2025-06-03 16:07
Ноорогийн Улмааг намдаа элсүүлээд Е.С болгочих.
Зочин
2025-06-03 15:55
Амарбаясгалан өөрөө болохоор юм
Зочин
2025-06-03 15:54
zangaragtai uls torch doo Javkhlan said
Зочин
2025-06-03 15:44
Энэ 1балай 2 зайлаач сангийн сайд байхдаа ард түмнээ харж үзсэн юм уу юмны үнэ өсөөд хамгийн бага нь тэтгэвэр боллоо
Зочин
2025-06-03 15:40
Жаврлаг арай арай Сарил хүртээд шал дордов гээч болж дээ,Ядаж Жа.хлан арай арай Хлёулаа ерөнхийлөгчийн хүн болохоороо ногоон гэрлээр орж ирэх нь дээ.
Зочин
2025-06-03 15:35
Дээрх 2 нөхрийн хэн нь ч EC болсон бай Оюун-Эрдэнийн хийж буй ажлыг үргэлжлүүлж чадах уу? Авлагатай тэмцэж баялгийн сангаас иргэддээ хүртээх асуудал лөө лөө болох биз. Уг нь хонгилын үзүүрт гэрэл харагдаж байсымсан.
зочин
2025-06-03 15:17
Занданшатар Жавхлан 2 одоо болиочдээ. Бүх л өндөр албан тушаалаар явчихаад хийж бүтээсэн. Сайжруулж дээрдүүлсэн юу байна︖ Учрал нь арай дээр байхдаа.
зочин
2025-06-03 14:56
МАН ЕС болох хүн байхгүй дээ
Ankha
2025-06-03 14:55
Zandanshatar
Иргэн
2025-06-03 14:48
Дарханы Аз жаргал арай илүү ажиллана даа. Жавхлан Занданшатар ха ха
иргэн
2025-06-03 14:45
аль ч бүтэхшүй шүү, нэр цэвэр хүн алга уу???
Зочин
2025-06-03 14:42
Занданшатар дээр бх даа
Зочин
2025-06-03 14:38
Хуучин хүмүүс дэмий .35 жил бараг л байлаа.шинэ залуу гишүүдээ гаргал даа
ард
2025-06-03 14:26
Жавхлангаар юухэв ээ дархан луугаа зайлсан дээр
ард
2025-06-03 14:26
Жавхлангаар юухэв ээ дархан луугаа зайлсан дээр
keyboard_arrow_up