Иргэдийг төлөөлөх биш “Задарсан дарга“ болж хувирсан ШИНЭ БАЯЧУУД

2025 оны 5 сарын 01

Arslan.mn

2024 онд 1,6 сая нийслэлчүүдийг төлөөлж НИТХ-д 45 төлөөлөгч сонгогдсон. Тэд иргэдийн дуу хоолой болж, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, эрх зүйн зөв зохицуулалтыг хийх үүрэгтэй хүмүүс. НИТХ-ын төлөөлөгч нар “дарга” биш иргэдийг төлөөлөх дуу хоолой нь юм.

Тэгвэл жил ч болоогүй байхад давхар дээл нөмөрсөн НИТХ-ын залуу төлөөлөгчид нь эхнээсээ олон нийтийг загнаж зандарч, эрх мэдлийн амтанд орон “дарга” төрхөнд шилжив.

Тодруулбал, Хан-Уул дүүргээс сонгогдсон Ж.Энхжаргалангийн таамаглаагүй хувь авир, хандлага ил болж, олны шүүмжлэлийг дагуулж буй. Ж.Энхжаргалангийн хувьд НИТХ-ын төлөөлөгчийг “даргын” албан суудал, эрх мэдлийн холбоос гэж хардаг бололтой. Тэрбээр “төлөөлөгчтэй ингэж харьцахгүй шүү”, “мэдээллийн сайтуудыг байранд нь тавина, удахгүй харуулна аа”, “Ikon, gogo сайтаас бусад нь би чадна сайтууд”, “нарангийн хогийн цэгийг харуулж хүүхдүүдэдээ сургамж болгов” зэрэг олон трэнд үгээрээ хандлагаа харуулсан.

Ж.Энхжаргалангийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй зүйл олон байна. Товчхондоо, тоглолт арга хэмжээ зохион байгуулдаг BRB компаниа эхнэртээ шилжүүлж, өөрөө Төв цэнгэлдэхийн захирлаар хоёр дахь удаагаа томилогдсон. Орон нутгийн сонгуулийн үеэр ажлаа өгсөн дүр эсгээд буцаад заларсан нь эрх мэдлийн төлөө гэдгийг харуулна. Түүний дараагийн зогсоол шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил. Хадам аавынхаа хуучин Драгон төвийн газрыг "чулуу" болгож, илүү mом барилгыг ямар ч саадгүй сүндэрлүүлсэн түүнд шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн барилгаас ашиг хүртэх бодол сэтгэлд нь багтаад буй. Ж.Энхжаргалан өөрийгөө хотын дарга Х.Нямбаатарын ойрын хүн, хотын дарга нь хамгаалдаг цөөн төлөөлөгчдийн нэг шүү хэмээн “сархад амссан” үедээ аархаж ярьсан байдаг. Тэр нь ч үнэн бололтой. Аргүй аавын хүү амьдрахад хэцүү болсон цаг. 

Дараагийн Ж.Энхжаргалангийн араас явж буй “дарга”-аар өвчилсөн залуу төлөөлөгч бол Чингэлтэй дүүргээс сонгогдсон "Баянхонгор"-ын З.Төмөртөмөө. НИТХ-ын хуралдаан болгон дээр төрийн алба хаагчдыг толгой төрийгүй загнадаг болсон. Гэхдээ зөвхөн камерны өмнө. Хөшигний ард болохоор “та нар сайн ажиллаж байгаа шүү” хэмээн тал засна. Түүний бүтээхийг хичээж буй шинэ "дүр" бол "загнадаг" даргын имидж. Харамсалтай нь тэрбээр шинэ төлөөлөгч биш юм. 2020-2024 онд НИТХ-ын төлөөлөгчөөр мөн сонгогдож, Хотын орлогч хүртэл дэвшсэн нэгэн. Гэвч албан тушаалынхаа үүрэг, хариуцлагыг ухамсарлаж чадалгүй хувь хүний хандлагаар бусдыг ялгаварлан гадуурхсан хэмээн шүүмжлэгдэж, мөн л хариуцлага хүлээн ажлаа өгсөн нэгэн. Ёстой буян даасангүй дээ гэж хотын дарга асан Д.Сумьябазар толгой сэгсэрч байсан үе саяхан. 

Тэрбээр дахин дан дээлтэй төлөөлөгч байхыг хүссэнгүй. Өнгөрсөн намраас эхлэн юм юм руу үсчиж байгаад Хотын дарга нь түүнд Улаанбаатар орон сууцжуулалт ХХК-ийн гүйцэтгэх захирлын албыг өгсөн. Давхар дээлтэй болсон төлөөлөгч З.Төмөртөмөөд итгэл орсон уу, эсвэл даргын эгнээнд албан ёсоор орлоо гэж өөрийгөө үзсэн үү, камер асахад олон жил яхийтлаа зүтгэж буй төрийн энгийн алба хаагчдаа зандчиж, өнөөдрийг хүртэл юу хийсэн юм бэ гэж шүүмжилдэг болсон. Гэхдээ тэр өөрөө нэг ч олигтой ажлын ард гарч үзээгүй, тууштай нэг юмандаа зүтгэж анхан шатнаас нь ажиллаж үзээгүй “төлөөлөгч –дарга”. Компьютер дээр бүтэн зөв шивж, нэг төлөвлөгөө, тайлан гаргаж үзсэн эсэх нь эргэлзээтэй. 

Төлөөлөгч З.Төмөртөмөө Баянхонгорын ах нараа сайн тойлдог давуу талтай. АН, МАН-гүй. Нэг хэсэг Жэнко-той сүжирлэдээд авсан. Бие даасан бизнестэй, тайчих үзүүлбэр үзүүлдэг клубтэй гэх яриа хөшигний ард бий.  

Жил ч болоогүй байхад залуу дарга нарын хандлага ингэж өөрчлөгдөж байгаа юм чинь удахгүй ард иргэдийнхээ дуу хоолой нь болж байгаа гэдгээ мартах нь ээ. 

"Төр ганган, иргэн ядуу байна". 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663189
1 эможи

Dembe
2025-05-02 14:32
Neg n tsunk baridg bsn . Nogoodh n show hiidg bsn.
Энхзаяа
2025-05-02 03:27
Хэн нь хэн бэ? Гэдгийг хэн хүнгүй мэднэ. Амжилт
Зочин
2025-05-01 15:25
Энэ өлөн нам дагаж амташсан лалруудын гай ихдэээ
Зочин
2025-05-01 13:34
Төөмөө гэх нөхрийг жинхэнэ буруу гарын хүн гэдэг юм байна лээ
keyboard_arrow_up