Туул голын сав газрын дарга Б.Билгүүн архидан согтуурч, ажилчдаа сүрдүүлсэн хэрэг гарчээ

2025 оны 4 сарын 25

Arslan.mn 

БОУАӨЯ-ны  харьяа Туул голын сав газрын дарга Б.Билгүүн нь архидан согтуурч, ажилчдадаа хутга тулган танхарйсан хэрэг гарчээ. 

Тодруулбал, С.Одонтуяа сайдын сүүлийн томилгоонуудын нэг болох Туул голын сав газрын шинэхэн дарга Б.Билгүүн нь Хустайн цогцолбор амралтын газарт архидан согтуурч, хамт ажилладаг хүмүүстээ агсан тавьж, хутга барин сүрдүүлсэн хэрэг гарчээ. Уг хэргийг Хустайн цогцолбор амралтын газрын ажилчид баримтжуулан авсан гэх эх сурвалжийн мэдээ байна. 

Ажлын өдөр томилолт гэх нэрийдлээр хамт олонтойгоо амралтын газарт очиж архидан согтууран, ажилчдаа дарамтласан Б.Билгүүн даргад хууль үйлчлэх үү гэдэг эргэлзээтэй. Учир нь уг асуудлыг сайд С.Одонтуяа нам дарах үүрэг өгч, мэдээллийг гадагш задруулсан хүнийг ажлаас хална гэсэн "бор шувуу"-г тараажээ. 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663060
1 эможи

keyboard_arrow_up