СЗХ-ны гишүүнд нэр дэвшсэн ч УИХ-аар дэмжигдээгүй Л.Сонор Азийн хөгжлийн банканд ажиллахаар болжээ
2025 оны 3 сарын 18
Өнгөрсөн нэгдүгээр сард Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүдийн томилгоог УИХ-д оруулж ирж хэлэлцсэн. Энэ үеэр Шадар сайд Т.Доржхандын ахын хүү Л.Сонорыг нэр дэвшүүлснээр олон нийтийн шүүмжлэлийг дагуулж, улмаар түүнийг томилохоос татгалзаж байсан.
Тухайн үед нэр дэвшигч Л.Сонор "Т.Доржханд сайд бол миний аавын дүү, авга ах. Гэхдээ намайг энэ албан тушаалд нэр дэвшихэд нөлөөлөгүй." гэж байв.
Тэгвэл СЗХ-ны гишүүнд нэр дэвшсэн ч УИХ-аар дэмжигдээгүй Сангийн яамны хэлтсийн дарга Л.Сонор Азийн хөгжлийн банканд ажиллахаар болжээ.
Түүний энэ томилгооны ард мөн авга ах Т.Доржханд сайд байсан эсэхийг цаг хугацаа харуулна биз ээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









662238
0 эможи
Зочин
2025-03-18 12:23
Доржханд нь бараг гай болчдог наасан. Зүгээр өөрөөрөө байсан бол бараг томилогдчихоор. Өмнө нь бас тэрний хүн, манай баг биш гэх мэтээр яаж ийж байгаад шоглож билээ. Ер нь чадалтай залуучуудийг шоглох аргаа олдог шүү. Монголд гайгүй боловсролтой ажлаа мэддэг явуулдаг хүмүүс ер нь орон зай хэцүү болж байна даа.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс