“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогч нар хариуцлага хүлээх нь битгий хэл “АРДЫН БААТАР“-ууд болох уу

2025 оны 3 сарын 12

Arslan.mn

Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр /2025.03.12/ 9 дэх өдрөө үргэлжилж байна. 

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Тодруулбал, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн.

“Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан худалдан авах гэрээний улмаас нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдгийг албаныхан мэдээлж байв.

Гэтэл "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг гадуур шалгагдаж, хэвлэлд ярилцлага өгч сууна. Тэрбээр "Би ногоон автобусаар ямар нэгэн цавчаа хийгээгүй. Шинжээчийн дүгнэлтээр ногоон автобуснууд шинэ гэдэг нь тогтоогдсон" гэв.

Ногоон автобусны гэх хэргээс болж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Түгжрэлтэй тэмцэх сайдын албанаасаа чөлөөлөгдсөн бол Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Д.Сумъяабазар мөн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Гэтэл энэ бол хэрэг мандаж эхлэнгүүт МАН-ынхан Д.Сумьяабазар, Ж.Сүхбаатар нарыг огцруулсан болж жүжиг тавьсан хэрэг...

УИХ-ын гишүүн, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатарын хувьд “Автобус худалдан авахад миний оролцоо байгаагүй. Төсвийг нь шийдэж өгсөн. Худалдан авах ажиллагааг нийслэл зохион байгуулсан. Би түгжрэлийн буруутан гэж цоллуулсан нэрээсээ салж, гавьяа байгуулъя гэж бодсон. Би энэ ажлыг хийгээгүй бол өнөөдөр та нар олигтой нийтийн тээвэргүй байх байлаа” гэж мэдэгдэж буй.

Товчхондоо энэ хэрэгт холбогдогч нар хуулийн хариуцлага хүлээх нь битгий хэл ардын баатар байсан мэтээр хууль шүүхийн танхимд даналзаж сууж байна.

Гэтэл тухайн үед хотын дарга асан Д.Сумьяабазар хэвлэлийн бага хурал хийх үеээрээ “Тендер зарлавал удах учраас би аргагүй эрхэнд автобус худалдан авах ажиллагааг улсын нууцад авсан” гэж хэлж байсан нь эхнээсээ эдгээр эрх мэдэлтнүүд “Цавчаа ногоон”-ы гол цавчаачид мөн гэдгийг бүрэн нотлоно.

Тэгвэл Ж.Сүхбаатар сайд НОГООН АВТОБУСНЫ хэрэгт хэрхэн холбогдох вэ?

“Тэнүүн-Огоо” ХХК-ийг 2009 оноос хойш Дэлэгдоржийн Амгаланбаатар, Ачитсайханы Батттүшиг, Бандийн Гонгор, Аюушийн Ганхуяг гэх дөрвөн хүн эзэмшиж буй. 

Харин “Тэнүүн-Огоо” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Д.Амгаланбаатар, А.Баттүшиг, Б.Гонгор нар нь УИХ-ын дарга асан З.Энхболд болон Зам, тээврийн сайд асан А.Гансүх хоёрын "баруун гар"-ууд ажээ. 

Arslan.mn

Бүр сонирхолтой нь Зам, тээврийн сайд асан А.Гансүх нь Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар хоёр их сургуулийн нэг ангийн найзууд байна гэдгээ өмнө бид мэдээлж байсан.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662144
0 эможи

Зочин
2025-03-16 08:09
Registered passport ID card, driving license, visa, green card, residence Birth Certificates, University Degrees, Diplomas, Visas, Marriage bank statement Certificates, Divorce Papers We work for any country in the world, to coordinate Diplomas, Any documents etc Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/ 1540 268076
Зочин
2025-03-12 16:11
Бузрууд ичиж үхмээр юм даанч иргэдиинхээ унааг хуучнаар сольж ашиг олдог нүгэлтүүд
Зочин
2025-03-12 13:27
Гитлер шүүхийн танхимаас ардын баатар болж гарч ирж байсан түүх байдаг юм
НОГООН АВТОБУС

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up